ДОЛООДУГААР БҮЛЭГ 3-(a)-5 хараат бус хөндлөнгийн эмчид үнэ төлбөргүй үзүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, энэ тухай хүсэлт гаргах; цагдан хорьсон талаар бүртгэлд тэмдэглэн үлдээх зэрэг орно; 49. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/142, A/47 дугаар “Журам батлах тухай” тушаалын 2.3-т “Хорих байрны эмнэлгийн мэргэжилтэн нь хоригдсон этгээдийн эмнэлгийн тусламж авах хүсэлтийн дагуу цаг алдалгүй, эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай оношилгоо, эмчилгээнд хамруулна” гэж заасан нь хараат бус хөндлөнгийн эмчид үнэ төлбөргүй үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хоригдсон хүмүүсийн эрх зүйн баталгаа хангагдсан. 50. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаар тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 3.11-д “саатуулагдсан хүнд шаардлагатай тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж болон эмнэлгийн үйлчилгээг цаг хугацаа харгалзахгүй үзүүлэх ба авагдсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хийгдсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн эмнэлгийн ажилтны талаарх мэдээллийг нарийвчлан авч тэмдэглэл, бүртгэл хөөлж, тухайн хүний хувийн хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. 51. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/214, A/462 дугаар “Журам батлах тухай” тушаалын 2.2т ‘Яаралтай тусламж шаардлагатай бол хорих ангийн эмч нь хоригдлыг хамгийн ойрын эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж болно”, 2.3-д “Хүнд өвчний шинж тэмдэг илэрсэн, өвчний онош тодорхойгүй, нэмэлт оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай, онош тодорхой боловч эмчилгээний үр дүн хангалтгүй байгаа тохиолдолд Нэгдсэн эмнэлгийн эмнэлэг, хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн хоригдлыг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлнэ” гэж тус тус заасан. 3-(b) Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс цагдан хорих хугацааг гэр бүлийн гишүүд болон түүний сонгосон бусад хүмүүст мэдэгдэх, насанд хүрээгүй хүний хувьд ар гэрийнхэнд болон насанд хүрээгүй хүмүүсийн асуудал хариуцсан зөвлөлд мэдэгдэх, баривчилснаас хойш зургаан цаг хүртэл хугацаагаар цагдан хорьж байгаа эсэх;21 52. Зөрчлийн тухай хуулийн 3.222 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хүнийг саатуулах асуудал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.223 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зохицуулагддаг. 21 22 23 CAT/C/MNG/CO/2/Add.1, 4 болон 14 дэх хэсэг. Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд Хүнийг саатуулах 466

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents