ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
42. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн
1-т “Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч нь түүнийг
баривчилсан, цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, хууль бусаар
баривчилсан, цагдан хорьсон бол суллуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан
байна.
43. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх
тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.17 дахь заалтад “Хоригдсон этгээд нь өөрт
холбогдох асуудлаар болон хорих байрны нөхцөл, журам, үйл ажиллагааны талаар аль ч
байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргах эрхтэй” гэж хуульчилсан.
3-(a)-4 гэр бүлийн гишүүн, эсхүл эрх нь хязгаарлагдсан хүний сонгосон аливаа бусад
хүнд түүнийг цагдан хорьсон талаар даруй мэдэгдэх;
44. Баривчилсны дараа хийгдэх ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мөрдөгч сэжигтнийг
баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр
бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол
тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.
45. Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг албадан ирүүлсэн, баривчилсан, цагдан
хорьсон тухай түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид нь 6
цагийн дотор мэдэгдэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 дугаар
зүйлийн 4 дэх хэсэгт заасан.
46. Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1-т “яллагдагчийг цагдан
хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар
түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад
улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт, тухайн улсын Дипломат
төлөөлөгчийн газар байхгүй бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагад мэдэгдэнэ”гэж хуульчилсан.
47. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн
209 дүгээр тушаалаар батлагдсан “Хорих байрны дотоод журам”-ын 2.11 дэх хэсэгт
“Хоригдох этгээдийг хүлээн авсан тухай лавлагааг жижүүрийн туслах хөтлөх бөгөөд ...
лавлагаанд уг этгээдийг баривчлах, хорих болсон шалтгаан, цагдан хорих гэж байгаа
газрын талаар түүний ар гэрийнхэн, төрөл садан болон өмгөөлөгчид нь албан ёсоор
мэдэгдсэн эсэх талаар лавлаж тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан.
48. Хэрэв хоригдох этгээд нь гадаад улсын харьяат буюу харьяалалгүй хүн бол
дээрх журмын 2.13-т заасныдагуу баривчлах, цагдан хорих байрны дотоод журам болон
бусад шаардагдах баримт бичгийг тухайн этгээдийн харьяалах хэл дээр эсхүл англи хэл
дээр хөрвүүлж, тоо бүртгэлийн ажилтан танилцуулахаас гадна тухайн орны дипломат
төлөөлөгчийн газар буюу консулын газарт нь нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэж тус
тус заасан байна.
465
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents