ДОЛООДУГААР БҮЛЭГ хамгааллын сайдын 2017 оны хамтарсан А51/А69 дугаар тушаалаар баталсан. Тус журмын 5.1.3-т заасны дагуу Хороо нь хууль зөрчсөн хүүхдийн мэдээллийг цагдаагийн байгууллага болон бусад этгээдээс хүлээн авсны дараа нэн даруй хууль зөрчсөн хүүхэд болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулна. 38. (Тайлангийн 32 дахь хэсгийг үзнэ үү.) Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо цагдаагийн байгууллага болон бусад этгээдээс хүүхдийн мэдээллийг авсны дараа тухайн насанд хүрээгүй хүн өмгөөлөгчөө сонго хболомжгүй, өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй нь тогтоогдвол Монголын хуульчдын холбоо болон бусад холбогдох байгууллагад хандан өмгөөлөгчөө сонгох эсвэл томилуулах, Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгч авах боломжоор хангана. 39. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 120 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь баривчлагдсан сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэр танилцуулахаас өмнө, эсхүл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол баривчилсан даруйд түүнд ямар гэмт хэрэгт сэжиглэж байгаа, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох, түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохыг анхааруулах болон хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хуульд заасны дагуу албадлага хэрэглэхийг сануулах зэргийг танилцуулна. 40. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” гэсэн зохицуулалт бий. Тус зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах эрхтэй” гэж тус тус заасан. 3-(a)-3 шүүхэд гомдол гаргах эрх; 41. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан. 31.6 дугаар зүйл. Баривчилсны дараа хийгдэх ажиллагаа 1. Мөрдөгч баривчлагдсан сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэр танилцуулахаас өмнө, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол баривчилсан даруй түүнд дараахь зүйлийг танилцуулна: 1.1. ямар гэмт хэрэгт сэжиглэж байгаа; 1.2. хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох; 1.3. түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохыг анхааруулах; 1.4. хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох хуульд заасны дагуу албадлага хэрэглэхийг сануулах. 20 464

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents