ДОЛООДУГААР БҮЛЭГ нь хорих ял оногдуулахаар заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх хэм хэмжээг хуульчилсан. 26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 4-т “Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан … гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заасан. Үүний дагуу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.12 дахь заалтад зааснаар хүнийг “эрүүдэн шүүж” алсан бол … бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан тул энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. 27. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй Ажлын хэсэг Хуульзүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байна. Тус Ажлын хэсгээс санаачлан боловсруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд орсон зарим тодорхой саналуудаас дурдвал Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмтхэрэгт оногдуулах ялыг тэнсэх боломжгүй байхаар ял хариуцлагыг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байхыг, “зүй бус харьцаа”-г “эрүү шүүлт”-ээс ялгах элементийг тодорхойлох зэрэг болно. 2 дугаар зүйл Эрх зүйн үндсэн хамгаалалт 3. Хорооноос өмнө өгсөн зөвлөмжийн (11 болон 12 дахь параграф) дагуу дараах мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү. 3-(a)-1 Хоригдсон хүмүүсийн хувьд эрх чөлөөг нь хязгаарлахтай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар бодит байдал дээр хангаж байгаа эсэх; 28. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Хорих байрны дотоод журам, “Баривчлах байрны дотоод журам”, Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журмаар хоригдсон хүмүүсийн суурь эрх зүйн баталгаа бодит байдал дээр хангагдаж байна. 29. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-т “Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ“ гэж хуульчилсан. 30. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд нь тус хуулиар хязгаарласнаас бусад Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан. 31. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтад “Хоригдсон этгээд нь өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах эрх эдэлнэ” гэх мөн “Хорих байрны дотоод журам”-ын 19.1 462

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents