ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ зүйлд зааж өгсөн. Тус зүйлийн 1-д зааснаар уг хэргийг үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг “хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн”13, эсхүл “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн”14 бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар15 үйлдсэн бол, мөн 11.4 дүгээр зүйлийн 2.3-т заасан бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 24. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үедээ зүй бус харьцсан, эрүүдэн шүүсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг болон тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.12 эрүүдэн шүүж хүнийг алах гэмт хэрэгт ногдуулах ял хоорондоо зөрүүтэй байгаа нь гэмт хэргийн ноцтой эсэхээс хамаарч ял шийтгэлийг ялгамжтай тодорхойлоход чухал ач холбогдолтой, оновчтой зохицуулалт болсон. 2-(d) Эрүүдэн шүүх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдгийг нягтлах талаар авсан арга хэмжээнүүд. 25. 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн (хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд) ангилалаас хамааруулан тоолдог байсныг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөн ялын доод болон дээд хэмжээнээс хамааруулан ялгамжтай байдлаар тоолохоор зохицуулсан нь эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гаргасан дэвшил юм. Тухайлбал Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тул энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолно.16 Харин тухайн гэмт хэрэгт бүх насаар 13 14 15 16 Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон … гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан. 461

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents