ДОЛООДУГААР БҮЛЭГ ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гуравдагч этгээдийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэсэнтэй нийцэж байна. 17. 2002 оны Эрүүгийн хуульд зөвхөн “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч” дээрх гэмт хэргийг үйлдэх субьект байсныг “төрийн албан хаагч” болгон субьектыг өргөжүүлсэн. Түүнчлэн уг гэмт хэргийг тодорхойлж байгаа үйлдлүүд нь аливаа ялгаварлан гадуурхалт, алагчлалд үндэслээгүй, хүчирхийлэл, айлгаж сүрдүүлэх аливаа үйлдэл агуулаагүй, гуравдагч этгээдийн эсрэг чиглээгүй болно. 2-(c) Конвенцийн 4 (2)зүйлд заасны дагуу гэмт хэргийн ноцтой эсэхээс хамаарч ял шийтгэлийг ялгавартай оногдуулахаар эрүү шүүлт хийсэн гэмт үйлдлийг эрүүгийн хуульд тодорхойлсон эсэх, ял шийтгэлийн дээд хугацаа нь таван жилийн хугацаатай хэрэглэгдэж байгаа нь хэвээр эсэх;11 18. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэргийн нөхцөл байдал, ноцтой эсэхээс хамаарч ял шийтгэлийг ялгавартай оногдуулах шударга ёсны зарчмыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. 19. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр тусгасан. 20. Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. 21. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас хүний амьд явах эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр давхар зүйлчилж, хариуцлага хүлээлгэж байна. Энэ тохиолдолд эрүүдэн шүүж, хүнлэг зүй бусаар харьцсан нь хүндрүүлэх нөхцөл болох бөгөөд хүлээлгэх ялын дээд хэмжээ өөрчлөгдөнө. 22. Амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг болох “Хүнийг алах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зүйлчилсэн. Тус зүйлд зааснаар хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Үүн дээр 10.1 дүгээр зүйлийн 2.12 дахь заалтад заасан “эрүүдэн шүүж”12 хүнийг алсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөлөөр давхар зүйлчилнэ. Энэ тохиолдолд арван хоёроос хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулна. 23. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр 11 12 CCPR/C/MNG/CO/6, 21 дэх хэсэг. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;” 460

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents