ЗУРГАДУГААР БҮЛЭГ
хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд малчин өрхийн хүүхдийг сургуульд бэлтгэх
тогтолцоо байхгүй байна. Ойрын ирээдүйд ийм тогтолцоо байгуулах талаар анхаарч
ажиллана.
195. Үндэстний цөөнх болох казах иргэд үр хүүхдээ төрөлх хэлээрээ сургах
боломжоор хангагдсан. Баян-Өлгий болон Ховд аймгуудад хэд хэдэн казах сургуулиуд
байдаг.
196. 1994 онд улсын төсвөөс 15.3 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 16.1 хувийг
боловсролын салбарт хуваарилсан. Үүнээс 60 хувийг ерөнхий боловсролд зарцуулдаг.
Энэхүү санхүүжилтийн 56.4 хувийг дулаан, цахилгаан болон ус, 37.5 хувийг цалин хөлс,
13.3 хувийг захиргааны зардалд зарцуулсан. Өрхөөс нэг хүүхдэд нэг жилд зарцуулах
зардал ойролцоогоор 100 орчим америк доллар байдаг. Энэ нь ядуу өрх болон улсын
төсөвт байгууллагад ажилладаг эцэг, эхчүүдийн хувьд тийм ч бага биш мөнгө юм.
Иймээс эдгээр өрхийг нийгмийн даатгалын сүлжээ, шимтгэлд хамруулж улмаар хүүхдээ
сургуульд хамруулах боломж олгох шаардлагатай байна.
197. Багш нарын тоо хүрэлцээгүй байна. Дор хаяж 3,000 багш, ялангуяа математик,
физик, хими болон гадаад хэлний багш нар шаардлагатай байна. Багш нарыг бэлтгэх
бодлого нь олон төрлийн ур чадвар бүхий багш нарыг бэлтгэхэд онцлон анхаарч байна.
Багш нарыг бэлтгэх байгууллагуудын хувьд нэг их сургууль, 4 коллеж, 1 хувийн сургууль
үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиудыг жил бүр 1,000 хүн төгсдөг боловч
зөвхөн 70 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаг.
Б. Чөлөөт цаг, амралт болон соёлын арга хэмжээ
31 дүгээр зүйл
198. Монгол Улсын Үндсэн хуулийн “иргэд амрах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл
ажиллагаа явуулах өөрийгөө хөгжүүлэх, соёлын үйл ажиллагаа эрхлэх” эрхийн талаарх
заалт хүүхдийн хувьд хууль зүйн баталгаа болдог. Монгол Улс энэ зорилгод чиглэсэн үйл
ажиллагаа зохион байгуулах талаар тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Жил
болгон хүүхдэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг
аймаг, хот, сум, багийн түвшинд тодорхой төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу зохион
байгуулдаг.
199. Хүүхдийн байгууллагууд ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулах хангалттай
материаллаг баазтай. Одоогийн байдлаар Монгол Улсад хүүхдийг өөрийгөө хөгжүүлэхэд
нь туслах зорилготой 18 ордон, соёлын төвүүд, 33 зуслан, 10 дээш тооны гадаад
хэл, шинжлэх ухааны болон байгаль орчин хамгааллын тусгай сургалтын төвүүд
үйл ажиллагаа явуулж байна. Монголын хүүхдийн төлөө төв нь Монголын Хүүхдийн
ордон, Олон улсын хүүхдийн амралтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг харьяа
байгууллагуудтай. Эдгээр байгууллагууд 4,000-21,000 хүүхдүүдийн чөлөөт цагт зориулж
соёл, спорт, урлагийн үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий боловсролын сургуулийн
хүүхдүүдийн ойролцоогоор 30 гаруй хувь нь хичээлээс гадуур ийм төрлийн үйл
ажиллагаанд хамрагддаг.
200. 1990 оноос өмнө хүүхдийн чөлөөт цагт зориулсан үйл ажиллагааны иж бүрэн
46