ДОЛООДУГААР БҮЛЭГ 9. Аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл эрх чөлөөг нь хязгаарлан байлгадаг буюу тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй газруудад тухайлбал хорих байгууллага, цагдан хорих анги, баривчлах байр /төв/, түр болон албадан саатуулах газар, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар, сургуулийн дотуур байр, албадан эмчилгээний байр, цэргийн сахилгын байр, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах байр, сэтгэцийн эмнэлэг зэрэгт хэдийд ч саадгүй нэвтрэх, хяналт шинжилгээ хийх, нөхцөл байдлыг техник хэрэгсэл ашиглан баримтжуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар шилжүүлж, олон нийтэд мэдээлэх үүргийг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хүлээх юм. 10. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд тэр дундаа эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг6 анх удаа цахимаар зохион байгуулж, олон нийтийн7 оролцоог бүрэн хангалаа. 11. Тайлангийн хугацаанд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд хэд хэдэн суурь хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Тухайлбал Эрүүгийн хуулийг 2015 онд, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг 2017 онд, Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд тус тус баталлаа. II. АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛОН ХОРООНООС ӨГСӨН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖИД ӨГӨХ ХАРИУЛТ 1 дүгээр зүйл болон 4 дүгээр зүйл Эрүүдэн шүүх хэлбэрүүд, түүнд оногдуулах шийтгэлүүд 2. Хорооны өмнөх ажиглалт дүгнэлт (9 болон 10 дахь заалт)-д зааснаар дараах асуудлаар мэдээлэл ирүүлнэ үү. 2-(a) Эрүүгийн хуульд эрүү шүүлт тулгахыг бие даасан гэмт хэрэгт тооцсон эсэх; 12. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд бие даасан гэмт хэрэг болгон анх хуульчилсан. 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг тус хуулийн 21.12 дугаар зүйлд тусгасан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 13. Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1-д “Төрийн алба хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор өөрөө эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг уг ажлыг зохион байгуулсан. 7 http://parliament.mn/n/odcy- сүүлд нэвтэрсэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 6 458

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents