ДОЛООДУГААР БҮЛЭГ хэрэгжүүлэх ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа (төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байх)-г тусгана. Түүнчлэн тухайн нэг зөвлөмжийг хэрэгжүүлэх байгууллагыг нарийвчлан заах, ерөнхий бодлогын чанартай, практик чанартай анхаарал хандуулахыг хүссэн зүйлсийг хариуцан ажиллах байгууллагыг зааж өгнө. 126. ЭШУСДХ-той холбооотой байгаа этгээд, эсхүл холбогдохыг хүсч байгаа этгээдийн талаар ямар нэг эх сурвалжаар олж мэдэн, түүнд аливаа хэлбэрийн шийтгэл, эсхүл хариу арга хэмжээ авахыг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 15 дугаар зүйлээр хориглосон. Ийм төрлийн шийтгэл, хариу арга хэмжээ авахгүй байхыг нягтлах үүрэг хүлээж байгаа Монгол улсад ЭШУСДХ зүгээс сануулж байна. Мөн өөрийн ирүүлэх тайланд уг үүргийг биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах гэж байгаа дараагийн алхамуудын талаар нарийвчилсан мэдээлэл ирүүлэхийг шаардаж байна. 127. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь байнга үргэлжилсэн, өргөн хүрээг хамарсан үүрэг байдгийг ЭШУСДХ-ноос эргэн сануулж байна. Нэмэлт Протоколын дагуу хүлээсэн үүргээ Монгол Улс хэрэгжүүлэхэд үргэжлүүлэн туслалцаа авахын тулд ЭШУСДХ-г идэвхижүүлэх үүднээс эрх чөлөөг нь хязгаарласан хүнтэй харьцах болон Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох гэсэн энэ хоёр асуудалд хамаарах аливаа хууль, эрх зүйн, зохицуулалтын, бодлогын болон бусад холбогдох хөгжлийн асуудлаар мэдээлэл өгөх шаардлагатай байна. 128. Айлчлал болон энэхүү Тайлан нь яриа хэлэлцээний нэгэн хэсэгт тооцогдож байгаа гэж ЭШУСДХ үзэж байна. Эрх чөлөөг хязгаарлан байрлуулдаг газруудад эрүү шүүлт тулгах, зүй бусаар харьцах байдлаас урьдчилан сэргийлэх нийтлэг зорилгод хүрэхийн тулд Нэмэлт Протоколын дагуу ЭШУСДХ-ны зүгээс техникийн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх, цаашид зөвлөмж өгөх зэргээр Монгол Улс өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэхэд ЭШУСДХ туслах болно. Тус яриа хэлэлцээг боловсронгуй болгох хамгийн үр дүнтэй, үр ашигтай арга зам бол ЭШУСДХ өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий үндэсний эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнуудтай уулзан энэхүү тайлангийн хариуг зургаан сарын дотор бэлтгэн ирүүлнэ гэдэгт ЭШУСДХ найдаж байна. 129. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 11 дүгээр зүйлийн дагуу ЭШУСДХ болон монголын эрх бүхий байгуулагууд хоорондын яриа хэлэлцээрийн гол агуулга нь ЭШУСДХ-ноос өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхэд чиглэж байсан тул тус тайланд өгөх хариуг 6 сарын хугацаанд ирүүлэхийг ЭШУСДХ зөвлөж байна. Энэ тайлангийн хариуг ирүүлэх үед Монгол улс ЭШУСДХ-той яриа хэлэлцээр өрнүүлэх санаачлага гаргахыг ЭШУСДХ нэмж зөвлөж байна. 456

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents