ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ байгууллага оролцохгүй байгаа бөгөөд өөр хөндлөнгийн хяналтын механизм байхгүй байна. 119. Эмнэлгийн ажилтнууд нь өвчтөнүүдээс тэднийг албадан байршуулсан асуудал болон тэдгээрийн эмчилгээний асуудлаар (free and informed consent) зөвшөөрөл авах системтэй арга замыг эрэлхийлэхийг SPT-ийн зүгээс зөвлөж байна. 120. Албадан эмчилгээ цаашид хийлгэх шаардлагагүй болсон өвчтөнүүдийн хувьд эрх чөлөөтэй байх эрхийг нь хангахын тулд албадан эмчлэх байгууллагад байгаа хүмүүсийн нөхцөл байдлын талаар байнгын шалгалт явуулж байгаа эсэхийг нягтлах арга хэмжээ авч байхыг ЭШУСДХ зөвлөж байна. 121. Өвчтөнүүдийн эрхийг хамгаалах, мөн сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад байршуулах боловч өвчтөний өөрийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж болохгүй онцгой тохиолдлуудыг тодорхой зохицуулсан нарийн шалгууруудыг агуулсан хууль тогтоомжийг Оролцогч улс батлахыг ЭШУСДХ зөвлөж байна. 122. Хязгаарлалтуудыг зөвхөн эцсийн арга хэмжээ болгож ашиглах ёстой бөгөөд шийтгэл хэлбэрээр огт ашиглахгүй байх, бодит эрсдлийг хянах өөр боломжит хэрэгсэл байхгүй байгаа нөхцөлд гагцхүү хэрэглэх, ийнхүү хэрэглэсэн тохиолдолд аль болох богино хугацаанд хэрэглэх хязгаарлалтыг даруй зогсоох ёстой гэдгийг ЭШУСДХ онцлон тэмдэглэж байна. 123. Сайн дураар эмчлүүлж байгаа өвчтөнүүд өөрсдийн хүсэл зоригийн эсрэг эрх чөлөөгөө хязгаарлуулах ёсгүй гэдгийг ЭШУСДХ зөвлөж байна. Хэрэв эрхийг хязгаарлан албадах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай бол уг зорилгод нийцсэн тусгайлан тогтоосон газарт тус арга хэмжээг авах ёстой бөгөөд эрхийг нь хязгаарласан өвчтнүүдэд зохих хувцас өмсүүлэх, бусад өвчтнүүдэд харагдахгүй байхаар байрлуулах шаардлагатай. Уг арга хэмжээ авахад оролцож байгаа ажилтнуудыг зохих ёсоор сургалтад хамруулж бэлтгэх хэрэгтэй бөгөөд албадан арга хэмжээ авч байх үед бусад өвчтөнүүдээс туслалцаа авах ёсгүй; өвчтөний эрүүл мэндэд аюул учруулахгүй байх, шаардлагагүй өвдөлтийг бий болгохгүй байхын тулд тус арга хэмжээг авахад тусгай ур чадвар, халамж шаардагддаг. 124. Бодит арга хэмжээ юу байх, ямар хугацаагаар уг арга хэмжээг хэрэглэх; ямар нөхцөл байдалд хэрэглэх; уг арга хэмжээг хэрэглэхийн өмнө болон уг арга хэмжээ авсны дараа ямар зөвшөөрлийн, хяналтын тогтолцоо байх ёстой; уг арга хэмжээ авч дууссаны дараа ямар процесс ажиллагаа явагдах ёстой; ерөөс ямар нөхцөлд хязгаарлан албадах арга хэмжээг хэрэглэж болохыг зохицуулсны дагуу албадлагын арга хэмжээг ашиглах талаар цогц, нягт нямбай бодлого боловсруулан батлахыг Монгол улсад ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Албадлага, хязгаарлалтыг хэрэглэсэн бүх тохиолдлыг тусгай бүртгэлд тэмдэглэн үлдээх ёстой, гомдол гаргах механизм тухайн тогтолцоон дотор, өөр байдлаар уг тогтолцооноос гадна гомдолыг хүлээж авдаг байх шаардлагатай. VIII. Дараагийн шатанд авах арга хэмжээ 125. Женев дэх Монголын байнгын төлөөлөгчид тус Тайланг дамжуулан өгснөөс хойш зургаан сарын дотор тайланд хариу ирүүлэхийг ЭШУСДХ шаардаж байна. Өгсөн зөвлөмжүүдэд шууд хариулах, тус Тайланд дурдсан мэдээллүүдийн талаар хариу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, мэдээллийн мөрөөр асуудлыг шийдвэрлэн 455

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents