ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
95. Хорих ангид шинээр хүргэгдэн ирсэн бүх хоригдлуудыг хорих төвд ирснээс
хойш аль болох яаралтай буюу 24 цагаас хэтрэхгүй хугацаанд эмнэлгийн үзлэгт оруулж
үзлэгээс өмнө бий болсон ямар нэг гэмтлийн шинж тэмдэг бий эсэхийг шалгахын тулд
биед бүхэлд нь үзлэг хийж байхыг ЭШУСДХ-ноос зүгээс зөвлөж байна. Уг үзлэгийн үр
дүнгийн талаар зохих ёсоор, дэлгэрэнгүй байдлаар тусгайлан тогтоосон, нууц бүртгэлд
бүртгэсэн байх ёстой.
96. Эмнэлгийн үзлэгийг тогтмол хийх ёстой бөгөөд эрүүл мэндийн байдлыг
нууцлах зарчмын дагуу мэдээллийг хадгална: эмнэлгийн ажилтнаас өөр бусад хүнийг
байлцуулахгүйгээр үзлэгийг хийх ёстой. Аюулгүй байдлыг хангах үүднээс, эсхүл цөөн
тохиолдолд ийнхүү аюулгүй байдлаа хангуулахаар хүсэлт гаргаснаас бусад үед хүн харах,
сонсох боломжгүй зайд хамгаалагчийг байлгана. Хэрэв аюулгүй байдлын урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл аюулгүй байдлыг хангах ажилтан
ойр зайнд байрлах боломжтой.
97. Хорих ангиудад ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын сургалтыг сайжруулах,
Истанбулын протокол болон бусад холбогдох олон улсын стандартын талаар мэдлэг
олгохыг Оролцогч улсад ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
Тусгай асуудлууд
Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлэг (401)
98. Эмнэлгийн багаж хэрэгсэл, эм хомсдолтой байгаа талаар олон хоригдол гомдол
мэдүүлсэн. Клиник эмнэлгүүдэд эмчлүүлэхийг зарим тохиолдолд хойшлуулдаг бөгөөд
энэ нь шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй, уг эмчилгээг хийлгэхийн тулд
урьдчилж төлбөр хийхийг шаарддаг зэрэг бэрхшээл байдаг тухай мэдээлэл ЭШУСДХ
хүлээн авсан.
99. Төлбөр, хураамж төлөх шаардлагатай эсэхийг нь үл харгалзан өвчтөнд зохих
эмчилгээ хийж, эмнэлгийн хэрэгслээр хангах нь зүйтэй хэмээн ЭШУСДХ-ны зүгээс
зөвлөж байна.
Гадуур үйл ажиллагаа болон холбоо барих
100. Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлэгт амралтын үйл ажиллагаа, гадуур
дасгал хийлгэх зэрэг ажлууд огт хийгдэхгүй, хоригдлууд өдрийн турш өрөөндөө зүгээр
сууж байгаа асуудлыг ЭШУСДХ авч үзэж байна. ЭШУСДХ-г газар дээр нь очиж танилцах
үед өвчтөнүүдэд зориулсан ямар ч ном байхгүйг олж харсан. Өвчтөнүүд өөрсдийн
өрөөнөөс гарахгүй байгаагийн зэрэгцээ хөдөөгийн дүр зургийг цонхоор харуулахгүйн
тулд цонхонд цан татуулсан, эсхүл хөшиг татсан байсан. Эмчилгээний орчинд байх ёстой
байдлыг шийтгэлийн зориулалтай болгосныг ЭШУСДХ-ны зүгээс шаардлагагүй гэж үзэж
байна.
101. ЭШУСДХ-ны бүрэлдэхүүнд ирсэн мэдээллээр гадаад ертөнцтэй холбогдох,
холбоо барихад хатуу хязгаарлалт тогтоож байна. Тухайлбал нээлттэй хорих ангид байгаа
өвчтөнүүд сард ердөө 20 минут, хаалттай хорих ангид хоёр сар тутамд ердөө 20 минут
утсаар ярихыг зөвшөрч байна.
451
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents