ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
Онцгойлон анхаарах зүйл
405 дугаар хорих анги
81. Гэр бүлийн гишүүд нь хоригдлуудтай уулзахаар ирэх үед камераар тоногдлогдсон
өрөөнд хөлийг нь шалтай төмрөөр тушсан байдалтай байлган, шоронгийн хуяг байлцан
уулзалт хийлгэж байна.
82. Ийм төрлийн байдалтай уулзалт хийлгэхийг даруй зогсоох, гэр бүлийн уур амьсгалыг
бүрдүүлсэн, тэдэнд ээлтэй уур амьсгал дор буюу аюулгүй байдлыг арай бууруулсан
байдалтайгаар уулзалт хийхийг зөвшөөрөхийг ЭШУСДХ-ны зүгээс зөвлөж байна.
83. Хоёр долоо хоног тутамд нэг удаа усанд орохыг хоригдлуудад зөвшөөрч байна.
Энэ байдлыг илүү ойрхон давтамжтай байхаар буюу нэг долоо хоногт нэг удаа байхаар
өөрчлөхийг ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
407 дугаар хорих анги
84. Гэр бүлийн гишүүд урт хугацаагаар эргэлт хийхээр ирсэн тохиолдолд байрлаж
барилга байгууламжийн стандарт нөхцлийг тэр дундаа усанд орох газар байхгүй байгаа
байдал, ариутгал хийгддэггүй, ариун цэврийн нөхцөл хангаагүй гадна жорлон зэрэгт
анхаарал хандуулж байна.
85. Уулзалтын хэсгийн нөхцлийг сайжруулах, тэр дундаа барилга дотор жорлонтой,
угаалтууртай болохыг ЭШУСДХ-ноос зөвлөж байна.
415 дугаар хорих анги
86. Нийтийн жорлон болон бие угаах хэсгийн ихэнх нь хүний хувийн байдлыг
хамгаалах нөхцөл бүрдээгүй байна, тухайлбал тусгаарлагч нь хэтэрхий намхан, жорлон нь
шилэн хаалгатай, камераар хянадаг зэрэг байдалтай байна.
87. Хүний хувийн байдлыг зохих түвшинд хянаж буй эдгээр нөхцөл байдлыг эргэж
харахыг ЭШУСДХ-ны зүгээс зөвлөж байна.
421 дүгээр хорих анги
88. Газар дээр нь очиж танилцсан бусад хорих ангиудтай харьцуулахад тус хорих
ангийн барилгын гадна байрлах салангид хэсэгт жорлон байрлаж байсан. 421 дүгээр
хорих ангийн хувьд тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хоригдлууд тэр дундаа ахимаг
настай эсхүл өвчтэй хоригдлуудын хувьд бие засах газар хүрэхэд амаргүй байгаа нь
харагдаж байсан. Тус хорих ангийн зүгээс тусгай хэрэгцээ эсхүл бусад байдлаар эмзэг
хүмүүст таарсан хөдөлгөөн, хоол хүнсний хэрэгцээг хангаж чадахгүй байв.
89. Хорих ангийн бүхий л хэсэгт бүрэн хэмжээгээр, тодруулбал зохих барилга
байгууламж шаардлагатай байгаа хүмүүс байгаа эсэхийг тодруулж нягтлахыг ЭШУСДХны зүгээс зөвлөж байна. Хоол хүнс, ус болон ариун цэврийн байгууламжид хүрэх боломж,
амралтын үйл ажиллагаа болон бусад үндсэн эрхийг олон улсын стандартын дагуу
хангаж байгаа эсэхийг нягтлах ёстой. Хоол хүнс зэрэг тусгай хэрэгцээтэй, онцгой халамж
шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахимаг настан болон хоригдлуудад уг
хэрэгцээг хангахад анхаарах ёстой.
449
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents