ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ даавууг хангалттай сольж өгдөггүйг ЭШУСДХ-ноос тэмдэглэж байна. Тодруулбал 461 дүгээр цагдан хорих төвд өөр хорих анги руу шилжүүлж буй хоригдлууд, түр хугацаагаар буюу 48 цаг хүртэл хугацаагаар саатуулагдаж буй этгээдүүдэд ор дэрээр огт хангадаггүй байна. 70. ЭШУСДХ-ноос дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: a) Цагдан хорих төвүүдэд засвар хийх төлөвлөгөө нь олон улсын стандартын дагуу бүрэн хийгдэж буй эсэхийг Оролцогч улс нягтална. Тодруулбал хорих өрөөнүүд боломжит хэмжээтэй, зохих ариун цэврийг хангасан, хангалттай гэрэлтэй, агааржуулалт хэвийн, ортой байх ёстой; b) 461 дүгээр цагдан хорих төвийн шилжүүлэг хийх хэсэгт хэт олон хүн бөөгнөрсөн байдалтай байгааг юун түрүүнд шийдвэрлэх; c) Бүх хоригдлуудыг ороор хангах, ор дэрний даавууг аль болох ойр хугацаатай тогтмол сольж байх. В. Хорих анги 71. Хорих ангийн байрыг засварлах тал дээр гол дэвшил гаргаж байгаад Оролцогч улсыг ЭШУСДХ-ноос сайшааж байна. Түүнчлэн цаазаар авах ялыг халсан, цаазаар авах ялтай байсныг 20 жил бүх насаар нь хорих ялаар сольсон зэрэг шинэ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан бусад өөрчлөлтүүд нь хорих ангид ял эдэлж буй хоригдлын тоог бууруулаад зогсохгүй хэт олноор нь нэг дор хорьж байсан асуудлыг хөнгөвчилсөн. Ерөнхий асуудал Ажиллах боломж 72. Хоригдлууд ажил хийх өргөн боломж байгааг ЭШУСДХ онцлон тэмдэглэж байна. Гэсэн хэдий ч нээлттэй, хаалттай дэглэмтэй хорих ангиудын аль алинд энэ боломжийг ашигласны төлөө тэр бүр хөлс тооцохгүй байгаад ЭШУСДХ анхаарал хандуулж байна. 73. Хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу зохистойгоор зохицуулагдсан ажлын нөхцлийн хүрээнд шударгаар хөлс олгон ажиллуулах боломж бүх хоригдлуудын хувьд адил боломжтой байх ёстойг ЭШУСДХ-ны зүгээс зөвлөж байна. Хорих ангийн дэглэм 74. Хорих ангийн дэглэмд хамаарах зарим асуудал нь хэт хязгаарлагдсан байгаад ЭШУСДХ анхаарал хандуулж байна. Тухайлбал газар дээр нь очиж танилцсан хорих ангиудын хувьд шинээр ирсэн хоригдлуудад эхний 14 хоногийн хугацаанд өрөөнөөсөө гарахыг зөвшөөрдөггүй байна. Ажилд гараагүй хоригдлуудын хувьд нэг долоо хоногт хоёроос гурван удаа маш богино хугацаагаар өрөөнөөс гарахыг зөвшөөрдөг, харин хамгаалалт өндөртэй хорих ангиудын хувьд өрөөнөөс гадна байх хугацаанд задгай дээвэртэй өрөөнд байлгадаг байна. 75. 2017 онд шинээр батлагдсан хуулиудад хоригдож байгаа хүмүүсийг гадна ертөнцтэй холбогдох боломжийг олгосныг ЭШУСДХ сайшааж байна. Өндөр 447

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents