ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ Эдгээр байрнуудын ихэнх нь байгалийн гэрэл сайн тусдаггүй, агааржуулалт муутай, хэт чийглэг орчинтой, газар дор байрласан байсан. Хэт олон хүн бөөгнүүлсэн байдалтай биш боловч өрөөнүүдэд шаардлага хангахааргүй ор, дэрний хэрэглэлтэй байсан. Эрүүл ахуйн болон ариун цэврийн нөхцөл байдал нийтлэг байдлаараа шаардлага хангахааргүй муу нөхцөлтэй. Хоол хүнс, ундны зүйлээр огт хангадаггүй болох нь илт байсан. 58. Эрүүлжүүлэх төвүүд болон цагдаагийн түр хугацаагаар саатуулах байрнуудын нөхцөл байдлыг сайжруулах, байгалийн гэрэлтэй, агаажуулалттай, ариун цэврийн асуудлыг анхаарсан олон улсын стандартад нийцсэн хэмжээнд хүргэх арга хэмжээ нэн даруй авахыг Оролцогч улсад ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Хоол хүнс, ундны зүйлээр саатуулагдсан хүмүүсийг зохих үндэслэлээр хангах шаардлагатай. D. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний систем 59. Цагдаагийн хэлтэсүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ одоогоор байхгүй байгаад ЭШУСДХ-ноос анхаарал хандуулж байна. 60. Албадан саатуулах эхний шатанд бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг эмч эрүүл мэндийн үзлэг хийх, саатуулагдсан этгээдийг үзлэгт хамруулж, энэ талаар зохих ёсоор бүртгэл хөтлөх шаардлагатай гэж ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Хэрэв саатуулагдсан этгээд шаардсан тохиолдолд түүнд эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид эрүүл мэндийн үзлэгийн талаарх бүртгэлийг үзүүлдэг байх шаардлагатай. Шүүх эмнэлгийн бүх ажилтнууд Истанбулын Протоколын талаар мэдлэг олгох сургалтад сууж, эрүү шүүлт, зүй бус харьцсан үйлдлийг зогсоох, тогтоох, баримтжуулахад шаардлагатай зайлшгүй арга хэрэслийн талаар мэдлэг олж эзэмших нь зүйтэй. VI. Хорих анги (цагдан хорих болон ял эдлүүлэх) А. Цагдан хорих төв 61. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэ хуулийн зохицуулалтын хүрээнд цагдан хорих хамгийн дээд хугацааг 24 сар байсныг 18 сар болгон бууруулсан нь цагдан хорих төвд хоригдож байгаа хүмүүсийн тоо буурахад хүргэснийг ЭШУСДХ-ноос сайшааж байна. Эрх зүйн дэглэм 62. Цагдан хорих хугацааг сунгах асуудал ихэнх тохиолдолд прокурор хоригдож буй хүнтэй холбогдох замаар явагдаж, шүүхийн хэлэлцүүлгийг хоригдогч этгээд болон түүний хуульчийг байлцуулан хийлгүй шийдвэр гаргадаг байна. Тухайлбал, цагдан хорих шийдвэр гаргаж буй шүүгчтэй огт уулзуулалгүйгээр 15 сарын хугацаанд цагдан хорих байранд байлгасан нэг хэргийн талаар ЭШУСДХ мэдээлэл авсан байна. Шүүх хурлын үед цагдан хоригдож буй этгээд болон түүний хуульчийн зүгээс эрүү шүүлт болон зүй бус харьцсан асуудлыг хөндөж тавих нь эрүү шүүлтийн эсрэг чухал хамгаалалт болдог бөгөөд хэрэв зүй бус харьцсан талаар бодит байж болохуйц de facto факт тогтоогдсон бол шүүгчийн зүгээс бусдаас хараат бус, үр дүнтэй мөрдөн шалгалт хийх шийдвэрийг даруй гаргах ёстой байдаг. 445

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents