ДОЛООДУГААР БҮЛЭГ
53. Эрүүлжүүлэх төвүүдэд, мөн захиргааны журмаар албадан саатуулагдаж байгаа
этгээдүүдэд тэдний эдлэх эрхийн талаар, мөн ямар хугацаагаар саатуулагдсан талаар,
эрүүлжүүлэх төвд ирсэн даруй эрүүл мэндийн үзлэгт хамруулах эсэх талаар мэдээлэл
өгдөггүй талаар ЭШУСДХ авч үэж байна.
54. ЭШУСДХ-ноос дараах зүйлийг зөвлөж байна. Үүнд:
a) Согтууруулах ундааны нөлөөнд байхдаа захиргааны эөрчил гаргасан хэмээн
сэжиглэгдэж буй этгээдийг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байгаа
сэжигтнээс тусад нь байрлуулах, мөн саатуулагдах үед ямар нөхцөл байдалд
байсныг нь харгалзан тохирсон байдлаар хандах;
b) Согтууруулах ундааны нөлөөнд байхдаа саатуулагдан этгээдийг саатуулах
байранд ирсэн даруй цусан дахь согтууруулах ундааны концентрацийг (BAC)
хэмжих ёстой бөгөөд ийнхүү хэмжилт хийснээр цусан дахь концентраци нь зохих
ёсны, тогтсон заагийг давсан эсэх талаар мэдээлэлтэй болно;5
c) Эрүүлжүүлэх төвд саатуулагдсан этгээд өөрийн эрхийн талаар, ямар шалтгааны
улмаас саатуулагдаж байгаа, ямар хугацаанд саатуулагдах, хуульд заасан (24
цаг хүртэл) дээд хугацаанаас хэтрэхгүй хугацаанд албадлага хэрэглэх талаар
мэдээлэл авах ёстой. Ийм төвүүдэд саатуулагдсан этгээдийг гэр бүлийн гишүүд,
садан төрлийн хүмүүстээ мэдэгдэхийг зөвшөөрөх ёстой бөгөөд хүргэгдэн ирэх
үед эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, шаардлагатай тохиолдолд хуульч болон
эмчтэй уулзах боломжтой байх ёстой.
55. Хуульд заасан дээд хугацаанаас илүү хугацаагаар захиргааны зөрчил гарган
сэжиглэгдэж буй хүмүүсийг албадан саатуулж байгаа талаар ЭШУСДХ онцолж байна.
Захиргааны журмаар албадлага хэрэглэн хүмүүсийг саатуулахад эрх бүхий шүүх оролцдог
хэдий ч ийнхүү оролцож байгаа нь хэлбэр төдий байна. Түүнчлэн захиргааны журмаар
саатуулагдсан этгээдүүдийн хэлснээр саатуулах шийдвэрт гомдол гаргах боломж бодит
байдалд байдаггүй, гомдол гаргах хугацаа хэт тулсан байдаг бөгөөд гомдол гаргасан
тохиолдолд уг гомдлыг авч үзэх үед саатуулсан албадлагын хугацаа дууссан байдаг
байна.
56. Хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн захиргааны журмаар албадлага хэрэглэн
түр хугацаагаар саатуулж байгааг оролцогч Улс нягтлахыг ЭШУСДХ-ны зүгээс зөвлөж
байна. Захиргааны зөрчил гаргасны төлөө албадан саатуулах тогтоолыг бүрэн хэмжээгээр
зохих ёсоор шүүхийн хяналт дор гаргах ёстой бөгөөд саатуулагдсан этгээдүүд эрх зүйн
бүхий л хамгаалалт эдлэх боломжоор хангагдах шаардлагатай. Захиргааны журмаар
албадан саатуулах тогтоолд гомдол гаргах үр дүнтэй арга хэрэслэлийг бодит байдалд бий
болгох нь зүйтэй.
C. Цагдаагийн хэлтсүүдэд саатуулан хорих материаллаг нөхцөл байдал
57. Газар дээр нь очиж танилцсан эрүүлжүүлэх төвүүд болон түр хугацаагаар саатуулах
байрнуудын нөхцөл байдлын талаар ЭШУСДХ-ноос онцгой анхаарал хандуулж байна.
5
Уг хэмжээг 0,02% байх ёстой гэж зарим цагдаагийн хэлтэсүүдээс SPT мэдээлэл авсан.
444
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents