ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
48. Цагдаа анх удаа мэдүүлэг авах зорилгоор хүнийг саатуулахдаа тухайн саатуулсан
хүмүүсийн талаар бүртгэл хөтлөхгүй байгаа байдал зарим цагдаагийн хэлтэс, тэр дундаа
хөдөө орон нутгийн хэлтсүүдэд гарч байгаад ЭШУСДХ анхаарал хандуулж байна.
Саатуулсан хүнийг түр хугацаагаар саатуулах, цагдан хорихоор байрлуулах, эсхүл аймгийн
цагдаагийн газарт шилжүүлэх тохиолдолд мэдүүлэг авсан хэмээн бүртгэж байгаа
байдал нь цагдаагийн мөрдөгч мэдүүлэг авсан хүмүүсийнхээ талаар системтэй бүртгэл
хөтөлдөггүй байгаа бодит байдлыг харуулж байгаа юм.
49. Цагдаагийн байранд мэдүүлэг авахаар 48 цаг хүртэл хугацаанд байлгахдаа
цагдаагийн албан ажлын байрны коридор зэрэг зохисгүй газарт байлгаж байгаа
талаар ЭШУСДХ мэдээлэл авч, анхаарал хандуулж байна. Түүнчлэн ихэнх тохиолдолд
саатуулагдсан хүнд хоол, унд өгөхгүй, ариун цэврийн өрөөнд ороход хатуу хязгаарлалт
тогтоож байгаа байдал байсаар байна. Анх удаа мэдүүлэг өгөх хугацааны туршид зарим
саатуулагдсан этгээдэд гав зүүлгэдэг гэв.
50. Цагдаа болон прокурорын ойр харилцаа нь цагдаагаас прокурорт танилцуулж
буй хэргийг үнэлж, дүгнэн шалгахаас илүүтэйгээр байгаа баримт материалд гарын үсэг
зураад явуулчих байх гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа талаар ЭШУСДХ ойлгож байна.
51. ЭШУСДХ-ноос дараах зүйлийг зөвлөж байна. Үүнд:
a) Хуульд заасан хугацаанаас анхны мэдүүлэг авах хугацааг хэтрүүлэхгүй байх, эрх
чөлөөг нь хязгаарласан тэр цаг мөчөөс уг хугацааг тоолж эхлэх шаардлагатай. Уг
хугацааг сунгах тохиолдолд бие даасан эрх бүхий байгууллагаас хуульд заасны
дагуу зөвшөөрөл өгсөн байхыг шаардах;
b) Анх саатуулсан хугацааг бүртгэлд тодорхой тусгах хэрэгтэй. Цагдаагийн ахлах
ажилтнууд уг бүртгэлд хяналт тавих үүрэг хүлээж, цагдаагийн бусад албан
хаагчид бүртгэл хөтлөхтэй холбоотой зохих сургалтад хамрагдан, бүртгэлийг
цааш хөтлөдөг байх;
c) Саатуулсан этгээдийг хорьж байх хугацаанд хоол, хүнсээр ядаж ундны усаар
хангахын зэрэгцээ ариун цэврийн өрөө ашиглахыг зөвшөөрөх;
d) Саатуулсан этгээдийг хорьж байх хугацаанд зохих байранд байлгах;
e) Прокурор, шүүхийн хяналт зөвшөөрөлгүй түр хугацаагаар хорих, цагдан хорьж
саатуулж буй байдлыг даруй зогсоох;
f) Мэдүүлэг авахаар саатуулах, түр хугацаагаар саатуулах, цагдан хорих хугацааг
сунгах хүсэлтийг прокурор хянахдаа цагдаагаас хараат бусаар хянах.
Захиргааны журмаар албадан саатуулах болон эрүүлжүүлэх төвүүд
52. Оролцогч улсад гарч буй гэр бүлийн хүчирхийлэл, согтууруулах ундаа хэтрүүлэн
хэрэглэх талаар авч буй алхамуудыг ЭШУСДХ сайшаан тэмдэглэж байна. Захиргааны
журмаар албадан саатуулж байгаа процесс ажиллагаа нь шүүхийн зохих хяналт, эрх зүйн
хамгаалалт эдлэхгүйгээр дур зоргоор албадан байршуулах хэлбэрээс үүсэх эрсдэлийг
дагуулах боломж бүрдүүлж байна. Захиргааны зөрчил гаргасны дүнд эрүүлжүүлэгдсэн,
эсхүл зөрчил гаргасан боловч эрүүлжүүлэгдээгүй этгээдийн хооронд бодит ялгаа байхгүй
байгаад анхаарал хандуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэг гэж үзэхээс
илүүтэй захиргааны зөрчил гэж үзэж байгаад ЭШУСДХ анхаарал хандуулж байна.
443
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents