ДОЛООДУГААР БҮЛЭГ
авсан. Тодорхой цагдан хорих, саатуулах төвд газар дээр нь очиж танилцах үед ЭШУСДХ
өөрийн хийсэн ажиглалтаар эдгээр мэдээллийн зарим нь батлагдаж, итгэл үнэмшил
төрүүлж байсан.
34. Эдгээр зүй бус харьцаа нь гэм бурууг хүлээлгэх, нотолгооны эд зүйлийг эрж
олох зэрэгт чиглэгдсэн зорилготой байсан, зодох, зарим цөөн тохиолдолд цахилгаанд
цохиулах гэх мэт хэлбэрээр үйлдэгдэж байна. Эрүү шүүлтийн хэлбэрт тооцогдох сэтгэл
санааны дарамт зохисгүй байдлаар учруулах, эсхүл зүй бусаар харьцах асуудал
байцаалтын эхний үе шатанд мөн ашиглагдаж байна, тухайлбал зүй бусаар харьцах
зорилгоор цагдаагийн өөр хэлтэс рүү шилжүүлэхээр заналхийлэх, гэр бүлийн гишүүдийг
заналхийлэх, эсхүл гэм бурууг хүлээлгэх эсхүл бусад мэдээлэл өгсөн тохиолдолд гэр
бүлийн гишүүдтэй уулзуулах нөхцлийг хоригдолд тавих зэрэг үйлдэл гаргаж байна.
35. Очиж танилцсан ихэнх цагдаагийн хэлтсүүдийн хувьд хяналтын камер болон
дуу, дуу-дүрсний бичлэг хийх төхөөрөмжөөр тоноглогдсон байсан ч зүй бус хандлагаар
харьцах байдал гарах магадлалтай хамгийн эхний байцаалтыг тухайн хэлтсийн захиргааны
өрөөнүүдэд явуулах хандлагатай байгаа байдал илт ажиглагдсан. Эрүүдэн шүүхийн эсрэг
хорооны зөвлөмжүүдийг эргэн сануулахын зэрэгцээ байцаалт авахад зориулан зүй ёсоор
тоноглосон өрөөнд бүх сэжигтнүүдийг байцаахгүй, уг өрөөг ашиглахгүй байгаа нь зүй бусаар
харьцах хандлагыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна.
B. Цагдан хорих байх
36. Цагдан хорих байранд зүй бусаар харьцаж байгаа талаар зарим мэдээллийг,
тухайлбал цагдан хорих байрны тусгаарлагдсан бөглүү хэсгүүдэд бороохойгоор зодох,
бүсээр ташуурдах зэргээр хэрцгий байдалтай харьцаж байгаа тухай мэдээллийг (жишээ
нь: Цагдан хорих 461 дүгээр анги болон Төв аймгийн цагдан хорих) ЭШУСДХ хүлээж
авсан.
C. Хорих ангиуд
37. ЭШУСДХ-ны төлөөлөгчид очиж танилцсан хорих ангиудад сэтгэл санааны хувьд
болон бие махбодийн шийтгэл үзүүлж, зүй бусаар харьцсан аливаа үйлдлийн талаар
мэдээлэл хүлээн аваагүй.
38. ЭШУСДХ-ноос дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
a) Цагдаа, мөрдөгчид, шоронгийн ажилтнуудад зориулсан сургалтад зүй бусаар
харьцахгүй байх, эрүү шүүлтийг бүрэн хориглох асуудлыг оруулж өгөхийг онцгой
анхаарах;
b) Цагдаа, мөрдөгчид, шоронгийн ажилтнуудад эрүү шүүлт үйлдсэн аливаа
үйлдэлд, тэр дундаа заналхийлэх хэлбэрээр бие махбодид эрүү шүүлт тулгах,
эрүү шүүлт тулгах аливаа үйлдэлд оролцох, хамтрах зэрэгт хариуцлага тооцдог
гэдгийг ойлгуулах, мэдлэгжүүлэх, ноцтой үр дагавар бүхий шинж чанартай
тухайн үйлдэл хийсэн цагдаа, мөрдөгч, шоронгийн ажилтнууд ял шийтгэл
хүлээлгэх;
c) Гэм бурууг өөрөөр нь хүлээлгэхэд суурилсан арга барил болон ял шийтгэх
ажиллагааг нотлох баримтад суурилсан арга барилаар өөрчлөх;
440
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents