ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ өмгөөлөгч нарт энэ бичлэгүүд нь нээлттэй байх; шүүгдэгчид ямар ч үнэ төлбөргүйгээр гаргаж өгөх; мөн тэдгээрийг шүүхэд нотлох баримт болгох ашиглах; (d) 2016 оны 7 дугаар сард оролцогч улсаас өгсөн мэдээлэлд дурьдсанчлан ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгагдаж буй эрүү шүүлт тулгасан гэх гурван гомдлын шийдвэрийн талаар Хороонд мэдээлэх. Гомдол, түүнийг шуурхай, хараат бус, үр нөлөөтэй мөрдөн шалгах нь 17. Хорооны зүгээс өмнөх дүгнэлтийг эргэн сануулж (CAT/C/MNG/CO/1, 11 зүйлийг харна уу), 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдалд арга хэмжээ авахгүй байгаад санаа зовниж байна. Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах эрх мэдлийг шилжүүлсэн нь эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн гомдлын тоог бууруулж болох юм (2, 12 болон 13 дугаар зүйлүүд). 18. Хорооны зүгээс өөрийн зөвлөмжийг дахин давтахад (CAT/C/MNG/CO/1, 11-дүгээр зүйлийг харна уу) Оролцогч улс нь: (a) Эрүүдэн шүүх болон зүй бусаар харьцахтай холбоотой гомдлыг хүлээн авч шуурхай, хянан шийдвэрлэх хараат бус, үр дүнтэй механизмыг амьдралд нэвтрүүлэх шаардлагатай байна; (b) Ял завших байдалд шүүмжлэлтэй хандаж, эрүүдэн шүүх, зүй бусаар хандах аливаа үйлдэлд буруутай нь тогтоогдсон 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдлын хамааралтай этгээдийг цаг алдалгүй шийтгэх; (c) Конвенцийн 13 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргагч, өмгөөлөгч, гэрчийг айлган сүрдүүлэх, тэдэнтэй зүй бусаар харьцахаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай. Хорих байрны нөхцөл 19. Хороо тэмдэглэхдээ онцгой дэглэмтэй хорих ялыг халж нээлттэй болон хаалттай дэглэмээр шоронд хоригдлуудыг хорих болсноор даац нь хэтэрсэн их хүнтэй, амьдрах орчны нөхцөл тааруу баривчлах байр ялангуяа Дэнжийн мянгын цагдан хорих төвийн нөхцөл байдалд санаа зовниж байна. Түүнчлэн сэтгэцийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн халамжийн төвүүдэд хяналт тавьдаг хяналтын механизм байхгүй байна. 20. Хороо нь өмнөх зөвлөмжөө дахин давтаж (CAT/C/MNG/CO/1, 16 дугаар зүйлийг харна уу) шоронгийн нөхцөл байдал нь хүний эрхийн олон улсын холбогдох стандартуудад нийцэж байгаа эсэх НҮБ-ын Хоригдлуудтай харьцах наад захын стандарт журам (Нельсон Манделагийн Дүрэм)-ыг баталгаажуулж, шаардлагатай алхмуудыг хийхийг Оролцогч улсад уриалж байна. Ялангуяа, (a) Хэт их ачааллыг багасгах, амьдрах орчинг сайжруулах, ялангуяа Дэнжийн мянгын цагдан хорих байранд хангалттай нөөцийг хуваарилах мөн 2016 онд баригдсан 4 хорих төвийн талаар шинэчилсэн мэдээлэл өгөх; (b) Токиогийн дүрмийн дагуу хорихоос бусад төрлийн болон арга хэмжээ авах талаар авч үзэх; (c) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрх чөлөө нь зөрчигдөж буй 425

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents