ДОЛООДУГААР БҮЛЭГ C.Анхаарал татаж буй гол асуудлууд ба зөвлөмж Өмнөх илтгэлээс үлдсэн асуудлууд 6. Хороо нь 9, 11, 16 болон 19 дүгээр заалтад буй асуудлуудын дагуу (a) эрүүдэн шүүсэн үйлдэл гаргагчид ял шийтгэл завших; (b) эрүүдэн шүүсэн гэх баримт нотолгоо болон санал гомдол; (c) цагдан хорих нөхцөл; (d) цаазаар авах ялтай ялтангууд болон цаазаар авах ял зэрэг мэдээллийг хавсаргаагүй байгаад харамсаж байна. Шинэчилсэн хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болгох нь 7. УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга” болон 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулга”-ыг баталсныг Хороо сайшаан хүлээн авсан хэдий ч, эдгээр хуулийг хүчин төгөлдөр болгохыг хойшлуулж болзошгүй талаархи мэдээлэлд санаа зовниж байна (2 дугаар зүйл). 8. Шинэчилсэн хууль тогтоомж хүчин төгөлдөр болоход саад болохгүй гэдгийг баталгаажуулахын тулд оролцогч улс хүчин чармайлт гаргах нь зүйтэй. Эрүүдэн шүүх хэлбэрүүд болоод түүнд оногдуулах шийтгэлүүд 9. Хороо нь Эрүүгийн шинэ хуульд эрүүдэн шүүх гэдгийг тодорхойлсонд сайшаасан боловч тус тодорхойлолт нь конвенцийн 1 дүгээр зүйлд заасан “эрүү шүүлт гэж ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл” гэснийг бүрэн агуулаагүй байна. Нэмж хэлэхэд эрүүдэн шүүхийн шийтгэлийг торгохоос эхлээд тав хүртэл жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан нь гэмт хэргийн хүнд хөнгөн байдлаас үл хамаарч байна. (1, 2, 4 дүгээр зүйл). 10. Оролцогч улс нь: (a) Конвенцийн 1 дүгээр зүйлийн бүх элементүүдийг агуулсан эрүүдэн шүүх тодорхойлолтыг батлах. Үүнд: эрүү шүүлт тулгах сэдэл эсхүл шалтгаан, гутаан доромжлох, шахалт үзүүлэх шалтгаан зэрэг нь гуравдагч этгээдэд ч хамааралтай байхаар зааж оруулсан байх; (b) Эрүү шүүлт тулгах үйлдэл нь эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож энэхүү конвенцийн 4.2-т зааснаар шийтгэл ноогдуулахыг баталгаажуулах; (c) Эрүү шүүлтийн гэмт хэргийг хязгаарласан хууль байхгүйг баталгаажуулах. Эрх зүйн үндсэн хамгаалалт 11. Хороо нь хууль тогтоомжид гарсан сүүлийн үеийн өөрчлөлтийг анхааралдаа авч, тайлангийн дараах зүйлүүдэд санаа зовниж байна. Үүнд: (a) Хууль ёсны баривчлах зөвшөөрөлгүй баривчлагдсан хүмүүсийн тоо их байна; (b) Ийм хэмжээний эрх нь хязгаарлагдаж байгаа хүмүүс баривчлагдмагцаа өмгөөлөгчийн туслалцаа авах боломжгүй, мөн тодорхой тооны өмгөөлөгчид мөрдөн байцаалтад биеэр оролцож чаддаггүйд; 422

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents