ЗУРГАДУГААР БҮЛЭГ
в.
Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, эхийн эндэгдлийг
бууруулах талаар лавлах материал болон эх барих талаар гарын авлага бэлтгэж,
тараасан
г. Улирал тутам “Эсэн мэнд амаржихуй” сэтгүүл бэлтгэж, тараасан
д. Орон нутагт гэр бүл төлөвлөлтийн төслийн таван бүсийн зохицуулагч ажиллаж
байна.
е. Нярай хүүхэд болон эхчүүдэд үзүүлэх наад захын тусламж эмчилгээний талаар
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
169. Одоогийн байдлаар нийт төрөлтийн 98,8 хувь нь амаржих газар, 2.2 нь гэрт
төрж байна.
Хүүхдийн тэжээлийн байдал
170. 1992 оноос хойш 0-3 насны хүүхдэд өгч буй уураг, эрдэс болон бусад төрлийн
амин дэмийн талаар судалгаа хийгдсэн. Хүүхдийн жин, тэдний тэжээлийн болон эрүүл
мэндийн байдалд халдвар судлалын судалгаа хийгдсэн. 1992 онд энэ судалгааг 3 хот,
4 аймаг, 16 сумын 0-5 насны 1,560 хүүхэд, 1993 онд 1 хот, 8 аймаг, 32 сумын 5,547
хүүхдийг хамруулан хийсэн. 1993 оны судалгаагаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн
35 хувь нь тэжээлийн дутагдалтай, 32.7 хувь нь цус багадалтай байв.
171. Гемоглобин стандартад түшиглэн эдгээр аймгуудын 5 хүртэлх насны хүүхдүүд
болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгай үзлэг хийсэн бөгөөд Улаанбаатар хотын 0-5 насны
4,080 хүүхдүүд өсөлтийн стандартын үзлэгт хамрагдсан.
172. 13 аймаг, 2 хотод тусгай санал асуулгын хуудсаар хөхөөр хооллох талаар
судалгаа явуулсан бөгөөд 0-24 сартай 6,620 хүүхэд энэ судалгаанд хамрагдсан.
173. Хүүхдийн хоол боловсруулах газар хүүхдэд зориулж 13 төрлийн хоол бэлтгэдэг
бөгөөд 5-6 хоолны цэсийг шинээр нэмсэн.
174. 0-1 настай хүүхдийн хоол тэжээлийн байдалд судалгаа хийсэн. Энэхүү үйл
ажиллагааны хүрээнд, “нярай хүүхдийн хоол”, “хоолны орц”, “хөхүүл эхийн сүүний
чанарыг сайжруулах арга”, “3 хүртэлх насны хүүхдийн хоолны талаарх зөвлөгөө” зэрэг
гарын авлагыг боловсруулсан.
175. 1992 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 17 аймаг, бүх сумд болон 3 хотын
эмч, эх баригч болон хүүхдийн эмч нарт хөхөөр хооллолтын талаар сургалт явуулсан. Бид
хөхөөр хооллохыг хөхүүлэн дэмжих талаар тодорхой амжилтад хүрсэн. Дөнгөж шинээр
төрсөн хүүхдийг эхээс нь тусгаарладаггүй. Хагалгаагаар төрсөн хүүхэд төрснөөс хойш 1-2
цагийн дараа эхийнхээ сүүг хөхдөг. Хүүхдийг 4-6 сар хүртэл хөхөөр хооллох хатуу журам
үйлчилдэг бөгөөд амаржих газруудад түүнийг орлох өөр хоол, тэжээл байдаггүй. НҮБын Хүүхдийн сантай хамтран бүсийн болон орон нутгийн нэгжийн хэмжээнд 625 эмч,
эмнэлгийн ажилтнуудыг оролцуулсан “Хүүхдийг хөхөөр хооллох болон хүүхдэд ээлтэй
эмнэлэг” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. 1993 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн
сантай хамтран “Хүүхдийг хөхөөр хооллох болон хүүхдэд ээлтэй эмнэлэг” чиглэлээр
мэргэшсэн 25 хүнийг бэлтгэсэн. Жил бүрийн 8 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд үндэсний
хэмжээнд “Хүүхдийг хөхөөр хооллох долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ долоо
42