ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
в.
Нярайн эндэгдэл өндөр байгаа нь Монгол Улсын эрүүл мэндийн нөхцөл байдлыг
тодорхойлж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын 16 эрүүл мэндийн төвүүдийн
дунд “Эрүүл хүүхэд” үзлэгийг зохион байгуулахад 600 хүүхэд тутмын 1 нь л цоо
эрүүл байгаа нь харагдсан. Энэ нөхцөл байдал сургуулийн насны хүүхдүүдийн
дунд илүү хүнд байна. Хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлд
тэнэмэл болон хаягдсан хүүхдүүд, хүүхдийн эрхэлж буй хүнд хөдөлмөр, биеэ
үнэлэлт, архи уух, тамхи татах болон бусад муу зуршлууд, сургууль завсардалт,
ядуу өрхийн тоо болон хоол хүнсний хомсдол нөлөөлж байна.
161. Эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээх хариуцлага буурсантай холбоотойгоор
хүүхдийн эрүүл мэндийн байдал муудаж байна. Түүнчлэн бие махбодын хувьд тахир
дутуу болон оюун ухааны хомсдолтой хүүхдийн тоо өндөр хэвээр байна.
162. Эрүүл ахуйн нөхцөл муу байгаагаас шалтгаалан сүүлийн гурван жилд хамуу,
халдварт өвчний өвчлөлийн түвшин ихэссэн. Иймээс хүүхдэд бага наснаас ариун цэвэрч
байх талаар сургалт явуулах хэрэгцээ шаардлага бий болоод байна.
163. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Түүнчлэн шилжилтийн үеийн эдийн засагтай холбоотойгоор бусад олон асуудлууд
тулгарч байна. Хувийн эмнэлгийн чиглэлээр хийх шаардлагатай олон зүйл байна.
164. Түүхийн хувьд Монголууд “тархи хөдлөх” зэрэг өвчнүүдийг уламжлалт аргаар
эмчилдэг байсан. Гэвч олон тохиолдолд буруу оношилж хүүхдүүд эндэх явдал гардаг
байсан. Мэдээлэл түгээх, хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх,
хувийн эмч нарт гэрчилгээ олгох зэрэг нөхцөл байдлыг сайжруулах тодорхой арга хэмжээ
авсан. Хүүхдийн эрүүл мэнд болон хоол, тэжээлийн талаар судалгаа хийж, Монгол Улс
дахь эрүүл мэндийн статистик мэдээллийг цуглуулах талаар дорвитой ажлууд хийгдэж
байна.
Жирэмсний болон амаржсаны асрамж
165. Эхчүүд бүтэн цалинтайгаар төрөхөөс өмнө 45 хоногийн болон төрсний дараа 56
хоногийн жирэмсний болон амаржсаны амралт авах эрх эдэлж байна.
166. 1989 оны байдлаар, 287 амаржих газар байсан. Харин 1992 оны байдлаар
эдгээр амаржих газрын тоо 56 болтлоо буурсан. Эрүүл мэндийн сайдын 1993 оны 39
тоот тушаалаар сумын эмнэлгийн нэг өрөөг эхчүүдэд зориулж, төсвөөс санхүүжүүлэхээр
тогтоосон.1993 онд эдгээр газрын тоо 147 хүрч 263 өрөөг ашиглаж байв. 1993 онд нийт
3,650 эхчүүдийн 1,913 нь амаржих газар хэвтсэн байна.
167. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бүх жирэмсэн болон цус багадалтай эхчүүдэд
төмрийн бэлдмэл өгч байна. Бүх сумын эмнэлгүүдэд гемоглобин өгсөн. Цус багадалтаас
урьдчилан сэргийлэх гарын авлага боловсруулж аймаг болгонд тараасан.
168. Эхийн эндэгдлийг бууруулах талаар:
а. Сум болон аймгийн амаржих газруудыг тусгай эм тариа болон багаж хэрэгслээр
хангах арга хэмжээг хоёр удаа авч хэрэгжүүлсэн
б. Сум болон аймгийн эмнэлгийн эмч, эх баригч болон асрагч нарт эх барихын
сургалт зохион байгуулсан
41