ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ   29 иргэнд 1.6 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд үүнээс эрүүгийн хэргийн улмаас хохирсон 9 иргэнд 108.2 сая төгрөгийг, 11 хуулийн этгээдэд 4.5 тэрбум төгрөгийг олгох ажиллагаа явагдаж, төсөвт тусгагдсан үлдэгдэл хөрөнгийн хуваарилалт одоогоор шийдвэрлэгдээгүй байна. 141. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэхэмжлэл: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1. дэх хэсэгт“аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах;” гэж заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь эрүү шүүлтэд өртсөн хилс хэрэгт шалгагдсан, хоригдсон хүнд учирсан хохирогчдын хохирлыг төрөөс нэхэмжилж, шүүхийн практик тогтоосон байна. 142. Комисс 2001 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 24 нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх сэтгэл санааны болон эрүүл мэндийн хохирлыг ихэнхдээ хэрэгсэхгүй болгож, цөөхөн тохиолдолд маш багаар тогтоож шийдвэрлэсэн байдаг. Хилс хэрэгт холбогдсон, эрүү шүүлтэд өртсөний улмаас учирсан хохирлыг арилгуулахаар Комисс Засгийн газраас 1’021’322’000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх 209’475’149 төгрөгийг буюу 21 орчим хувийг хангаж шийдвэрлэсэн юм. Зүйл 15. Шүүх хуралд хэрэглэгдэхгүй мэдээ баримтуудыг төр нь баталгаажуулах ёстой 143. Тайлангийн хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2008 он, 2014 онд томоохон хэмжээний өөрчлөлт оруулсан байна. Энэ нь хүний эрхийг хуульчлан баталгаажуулахад чиглэсэн заалтууд байсан. Нотлох баримттай холбоотой Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинээр орсон нэмэлт, өөрчлөлтийг дурдвал: Тус хуулийн 7 дугаар зүйл. Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах 17.1.Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана. Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ 49 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл 49.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол. /Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ 79 дүгээр зүйл. Нотлох баримт 79.1.Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ. /Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 134 дүгээр зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх 405

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents