ДОЛООДУГААР БҮЛЭГ 33. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглох бөгөөд Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд: 1) Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй; 2) Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял эдлүүлэхээр Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсад шилжүүлж болно гэж заасан байна. 34. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 оны 7 дугаар сарын 08ны өдөр баталж, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2013 онд нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нэртэйгээр өөрчлөгдөж, үйл ажиллагаа нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хилийн боомтын тухай хуулийн дагуу өргөжсөн. 35. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараах үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана: 1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон; 2. оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн; 3. түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж энэ хуульд заасан хариуцлага хүлээсэн; 4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан; 5. Сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон; /Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 6. хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн; 7. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан; 8. энэ хуулийн 35.1-д заасны дагуу Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй; 9. нийгмийн хэв журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж захиргааны арга хэмжээ авагдсан гадаадын иргэний талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн; 10. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн; 11. шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон; 12. түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн. 386

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents