ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
хорихтой холбогдсон зарим ажиллагааг зохицуулах тухай журам”, Монгол Улсын Ерөнхий
Прокурорын 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 214 тоот, 2013 оны 02 дугаар
сарын 05-ны өдрийн А/14 тоот тушаалаар “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын
хяналтын заавар”ыг батлан мөрдүүлж байна. “Цагдан хорихтой холбогдсон зарим
ажиллагааг зохицуулах тухай журмаар” цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ
авагдаж буй сэжигтэн, яллагдагчийн эрхийг хангах, цагдан хорих санал гаргах эрх бүхий
субъектийн шуурхай байх явдлын хангах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан хүнд, түүний ар гэр, өмгөөлөгчид энэ талаар 24 цагийн дотор мэдэгдэж байх,
шаардлагатай бол шүүгч цагдан хоригдож буй хүнтэй биечлэн уулзах зэрэг харилцааг
зохицуулж байна.
28. “Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын заавар”аар ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор шүүхээс оногдуулсан
шийтгэх тогтоолын биелэлтийг хянах, танилцах, тогтоолын хэрэгжилтийг шалгахаас
гадна мөн хорих ангийн харуул хамгаалалт, ялтны ял эдэлж буй ахуй, нөхцөл стандарт
хангасан эсэх, өрөөнүүдийн чийглэг, дулааны хэмжээг шалгаж тодорхойлох, баривчлах
болон хорих байрны дэглэм, харуул хамгаалалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах
боломж, нөхцөл, ялтанг журамд заасан хэмжээ, илчлэгтэй хоолоор хангаж байгаа
эсэх, ялтны эрхийг хангаж байгаа байдлыг улирал бүр шалгаж, дээд шатны прокурор
ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорын ажилтай тогтмол
танилцан жилд 2-оос доошгүй удаа ажлын үр дүнг зөвлөлийн хурлаар хэлэцүүлж байх
тухай зохицуулсан. Мөн дээрх аргачлалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын
албан хаагчид нь хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан, цагдан
хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нартай зүй бус харьцсан, эрүүгийн хэрэг үүсгэн
шалгагдаж байгаа талаар Улсын Ерөнхий Прокурорт нэн даруй танилцуулахыг үүрэг
болгосон.
29. Баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүсийн амаар болон бичгээр гаргасан
хүсэлт, гомдлыг хүлээн авч, шалгах, шийдвэрлэх харилцааг зохицуулж өгсөн.
3 дугаар зүйл. Эрүүдэн шүүгдэж буй гэмт этгээдийг зөвшөөрөлгүйгээр
эх оронд нь буцааж хариулах, шилжүүлэ
30. Монгол Улсын эрх зүйн салбар дахь хамтын ажиллагааны гол зорилгын нэг нь
өөрийн улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх болон ашиг сонирхлыг хилийн
чанадад хангах, хамгаалах асуудал байдаг байна.
31. Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн 1960-аад оноос
эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх баримт бичгүүдийг бусад улс орнуудтай байгуулж
өөрийн болон гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалж эхэлсэн. Хамгийн анхны гэрээг 1968
онд Бүгд Найрамдах Унгар Улстай 1968 онд “Иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийн
талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан бол хамгийн сүүлд 2011 онд Бүгд
Найрамдах Хятад Ард Улстай Ялтан шилжүүлэх гэрээг байгуулаад байна.
32. Нийт 19 улстай 26 гэрээг Иргэний хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх, Эрүүгийн
хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх, Гэмт этгээд шилжүүлэх, Ялтан шилжүүлэх асуудлаар
байгуулсан. /хавсралт 1, 2,3/
385
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents