ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ хангах талаар тусгай хуулийн заалт үйлчилдэг. Жишээ нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээгүй гэр бүлээс гарсан хүүхдийн эцэг хүүхдийн өмнө үүрэг хүлээхээр заасан. Үүнийг эхийн хүсэлт болон насанд хүрсэн хүүхдийн шүүхэд хандсан хүсэлтийн дагуу шүүх шийдвэрлэж хэрэгжүүлнэ. 142. Монгол Улсын Үндсэн хуульд гадаад явах, оршин суух болон эх орондоо буцаж ирэх нь Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бөгөөд энэхүү Үндсэн хуулийн заалт Цагаачлалын тухай хуулиар (1991 он) дамжин хэрэгждэг. Е. Хүчирхийлэл, хайхрамжгүй харьцах, (19 дүгээр зүйл) үүнд бие бялдар болон сэтгэл санааны нь хувьд сэргээн анагаах ба нийгэм дэх байр сууриа дахин эдлэх 39 дүгээр зүйл 143. Гэр бүлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар хүүхдэд сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулсан, хүүхдийн нэр төрийг доромжлон харьцсан эцэг, эхэд шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхийг нь хасах эсвэл захиргааны шийтгэл ногдуулахаар заасан. Эцэг, эх байх эрхийг нь хасах хэргийг аль нэг байгууллага эсвэл иргэн, харгалзан дэмжигчийн гаргасан мэдүүлгийн үндсэн дээр шүүх шийдвэрлэнэ. Уг хэргийг шийдвэрлэхэд прокурор оролцох ба хүүхдэд тэтгэмж олгох асуудлыг уг шийдвэрээр зохицуулна. Эцэг, эх байх нь хязгаарлагдсан эцэг, эх хүүхдээ халамжлах болон материаллаг хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй. 144. Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу аливаа хэлбэрийн мөлжлөг, хүчирхийлэл болон хүүхдийн бие махбод болон сэтгэл санааны хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохоор заасан. Үүнд арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх (110 дугаар зүйл), хүчиндэх (112 дугаар зүйл), хүүхдийн тэтгэвэр төлөхөөс болон үр хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх (115 дугаар зүйл), сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах (121 дүгээр зүйл), асран хамгаалах үүргээ урвуулан ашиглах (120 дугаар зүйл), насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах (241 дүгээр зүйл) зэрэг гэмт хэргүүд ордог. 145. Монголын хүүхдийн байгууллага энэ чиглэлээр тодорхой зорилго дэвшүүлсэн. Жишээ нь Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хүнд нөхцөл дэх хүүхдүүдтэй холбоотой бүлэгт хохирогч хүүхдийн асуудал тусгагдсан. Бусдын гэм буруутай үйлдлээс хүүхдэд учирсан хохирлыг нөхөн төлөх тогтолцоо бий болгох болон эдгээр хүүхдэд сан байгуулж, тэдгээрийг ослын даатгалд хамруулах талаар заасан. 146. Хүүхдийн байгууллагын нэг гол үүрэг бол гэр бүл дотор эсвэл нийгэмд эрх нь зөрчигдсөн хүүхдийг олж илрүүлэх, асуудлыг холбогдох байгууллагад гаргаж тавих, хохирогч хүүхдийг хамгаалах болон гэм хорыг арилгах арга хэмжээ авах явдал юм. Энэ зорилгоор 1993 онд эцэг, эхчүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх “Иргэд эцэг, эхчүүд хүүхдийг өсгөж бойжуулах, хүмүүжүүлэх журам”-ыг боловсруулсан. 37

Select target paragraph3