ЗУРГАДУГААР БҮЛЭГ
асуудлыг хүүхдийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны байгууллагын шийдвэрээр
зохицуулдаг.
136. Нэг нас хүрээгүй буюу эхийн сүүнээс гараагүй хүүхдээс бусад 16 насанд
хүрээгүй хүүхдийг үрчилж болно. Хүүхдийг үрчилж авахад эцэг, эхийн өргөдөл болон
орон нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөл байх ёстой. Гурван нас хүрээгүй
хүүхдийн хувьд эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, 9 наснаас дээш насны
хүүхдийн хувьд тухайн хүүхдийн санал зэргийг авсан байх ёстой. Харин эцэг, эх байх
эрх нь хязгаарлагдсан, эцэг, эхийн үүргээ биелүүлээгүй, сэтгэл мэдрэлийн өвчтэй эсвэл
оршин суугаа газар нь тодорхойгүй эцэг, эхийн хувьд зөвшөөрөл авах эрхгүй.
137. Гэр бүлийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлүүдийн дагуу үрчлэн авсан хүүхэд,
үрчлэн авагчид болон тэдгээрийн төрөл садны хооронд төрсөн хүүхдийн адил төрөл
садны холбоо тогтож, хуулиар тогтоосон төрөл садны эрх, үүрэг үүснэ гэж заасан.
138. Өнчин хүүхэд үрчлүүлэхээс өмнө авч байсан тэтгэмж авах эрхээ хадгална.
Нэгээс доош насны хүүхдийг үрчилж авч буй эхийн хувьд амаржсаны болон хүүхэд
асарсны тэтгэмж авах зэргээр хүүхэд төрүүлсэн эхийн нэгэн адил хөнгөлөлт, эрхийг
эдэлнэ.
139. Хүүхдийг өөр улсын иргэнд үрчлэхийг зохицуулсан хууль тогтоомж байхгүй
бөгөөд энэ асуудлыг эрхлэн зохион байгуулах байгууллага байхгүй байна. 1991 оноос
хойш гадаадын иргэдээс хүүхэд үрчлэн авах тухай хэд хэдэн хүсэлт гаргасан. Монгол
Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр нь
дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн заалтын дагуу Герман болон
Америк Улсын иргэд Монгол Улсын хүүхдийг үрчилж аваад байна. Үрчлэлтийг орон
нутгийн засаг захиргааны бүртгэлийн байгууллага бүртгэж байна. Монголын хүүхдийн
эрхийн байгууллагууд хүүхэд үрчлэх тогтолцоо болон хууль Хүүхдийн эрхийн тухай
конвенцийн шаардлагыг хангахгүй байна гэж үздэг. Иймээс үрчлэлтийг зохицуулах тусгай
хууль батлах тохиолдол тус хуулийг хэрэгжүүлэх байгууллага шаардлагатай байна.
Д. Хууль бусаар шилжүүлэх, буцаахгүй байх
11 дүгээр зүйл
140. Эдийн засгийн бэрхшээлтэй холбоотойгоор олон өрхүүд хүүхдээ зохих ёсоор
өсгөн хүмүүжүүлэх болон тэдгээрийн материаллаг хэрэгцээг хангах чадваргүй болоод
байна. Улмаар тэнэмэл болон хаягдмал хүүхдийн тоо ихсэж байна. Монгол Улсын
Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж, Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он
хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр, Ядуурлыг бууруулах хөтөлбөр
зэрэг үүнтэй тэмцэх бодлого боловсруулж, хэрэгжүүлж байна. Түүнчлэн 1994 оноос эхлэн
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тэнэмэл хүүхдүүдэд туслах төслийг хэрэгжүүлж байна.
Эдгээр хөтөлбөр, төслүүдийн гол цөм нь хүүхэд гэр бүлийн хүрээнд өсөж бойжих, болон
энэ чиглэлээр эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, мөн өнчин хүүхдүүдэд гэр бүлийн орчныг
орлох халамжийг үзүүлэх зорилготой юм.
141. Хууль ёсны төрсөн эцэг, эхтэй болон эцэг, эхгүй хүүхдүүдийг ялгаварлан
гадуурхах явдал байж болохгүй. Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш эрхийг
36