ЗУРГАДУГААР БҮЛЭГ нэг сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Эдгээр гэр бүлийн 1 хүртэлх насны хүүхэд сүүг хагас үнээр нь авах эрхтэй бөгөөд 1993 онд Засгийн газар энэ зорилгоор 9.1 сая төгрөгийг зарцуулсан. 125. Учирч буй бэрхшээлүүд: а. Ядуу өрх, хүмүүсийн тоо ихсэж байна. б. Ажлын байр хомс учраас сургууль төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд орж улмаар ядуучуудын тоо нэмэгдэж байна. в. Олон хүмүүс уламжлалт сэтгэлгээгээр буюу бусдын гарыг харж амьдарч байна. г. Хөдөлмөрийн чадвартай ядуу хүмүүст дэмжлэг үзүүлэхийг улс орны эдийн засгийн хүчин чадал хангаж чадахгүй байна. 126. Энэхүү хүнд бэрхшээлийг даван туулах арга зам бол хүүхдийг бага наснаас нь хөдөлмөрлөх болон амьдралын арга ухаанд сурган өсгөж, хүмүүжүүлэх явдал юм. Энэ зорилгоор Засгийн газар ажлын байр нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. (1993 оны 134 дүгээр тогтоол) Энэ тогтоолд 8 болон 10 дугаар анги төгсөөд их, дээд сургуульд суралцах боломжгүй эсвэл хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдэд өөрсдийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх талаар заасан. Энэ зорилгоор Засгийн газар шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл түрээслүүлэх юм. 127. Гэр бүлийн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх боломжийг олгох шинэ нийгмийн халамжийн тогтолцоо болон хууль тогтоомжийг боловсруулах ажил хийгдэж байна. В. Гэр бүлийн орчноос хагацсан хүүхдүүд 20 дугаар зүйл 128. Гэр бүлийн орчин болон эцэг, эхийн халамжаас гадуур байгаа хүүхдийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулдаг. Гэр бүлийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Засгийн газар эдгээр хязгаарлагдсан хүүхэд болон тэдгээрийн амины болон эд хөрөнгийн эрх ашгийг хамгаалах журмыг тогтооно гэж заасан. 129. Гэр бүлийн орчноос бүрэн хагацсан, ялангуяа өнчин хүүхдэд онцгой анхаарал хандуулдаг. Юуны өмнө, энэ зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд судалгаа явуулж эдгээр хүүхдүүдийн хэрэгцээг тодорхойлох бүртгэл юм. 1993 онд 0-16 насны 942,800 хүүхэд байсан ба 6.2 хувь буюу 4,427 нь өнчин, тэдгээрийн 1,007 нь 0-6 насны 3,420 нь 7-16 насны хүүхэд байсан. Эдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай байна. Түүнчлэн 1,268 хүүхэд тэдгээрийг асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй байна. Эдгээр хүүхдүүд маш хүнд нөхцөлд амьдарч байна. 1989 оноос өмнө буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед эдгээр хүүхдүүд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн халамжинд байсан. Харин өнөөдрийн шинэ нөхцөлд тэдгээр хуулиуд хэрэгжих боломжгүй юм. 130. Гэр бүлийн тухай хуулийн 78 дугаар зүйлд гэр бүлийн орчноосоо түр хугацаагаар тусгаарлагдсан хүүхдийг асран хамгаалах буюу харгалзан дэмжих талаар заасан. Энэ зүйлд эцэг, эх нь хорих байгууллагад хоригдож буй эсвэл эмнэлэгт удаан 34

Select target paragraph3