ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
(a) Нэмэлт Протоколын 8 дугаар зүйлийн дагуу байцаан шийтгэх бүх үйл явцад
хохирогч хүүхдүүдийг хуулиар хамгаалж, тэдний эрх ашгийг дээдлэн, хүүхдийн
эрх ашгийг нэн тэргүүнд тавих талаар хуулинд өөрчлөлт оруулах. Ингэхдээ
Шүүх үйл явцад Гэмт хэргийн хохирогч болон гэрч хүүхдийн асуудлыг харгалзах
талаарх НҮБ-ын зааварчилгааг (ECOSOC Захирамж No. 2005/20) Гишүүн улс
мөрдөх ёстой;
(b) Хохирогч хүүхдийн төлөө ажиллах эрх зүйн төлөөллийг сайжруулах зорилгоор
зохих санхүү болон хүний нөөцийг хуваарилах талаар шаардлагатай бүх арга
хэмжээг авах;
(c) Нэмэлт Протоколд тусгасан гэмт үйлдлийн хохирогч болсон хүүхдийг гэмт
хэрэгтэн мэт үзэхгүй байж, шийтгэхгүй байх, тэднийг нийгмээс ялгаварлан дорд
үзэхгүй байхыг баталгаажуулах;
(d) Нэмэлт Протоколын 9 (3) дүгээр зүйлтэй уялдуулан охид, хөвгүүд ялгалгүй
хохирогч бүх хүүхдийг бие бялдар, сэтгэл санааны талаар бүрэн нөхөн сэргээх,
нийгэмшүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хангалттай байлгахад анхаарах;
28. Хүүхдийг худалдах, биеийг үнэлүүлэх, садар самуунд сурталчлах үйл явц
болон хохирогч хүүхэд цагдаагийн байгууллагаар дамжин хууль сахиулах байгууллагад
бүртгэгдсэнээс эхлэн хүүхдийг нөхөн сэргээх хүртэл үйл ажиллагаанд судалгаа
шинжилгээ хийж хуулийн болон нийгмийн үйлчилгээний тогтолцоонд ямар саад
бэрхшээл байгааг илрүүлэх, судалгааны дүгнэлтэд үндэслэн үр дүнтэй цогц бодлого
боловсруулж хэрэгжүүлэхийг Хороо зөвлөж байна.
29. Хохирогч хүүхдүүдэд туслах хүүхдийн яаралтай дуудлагын утасны тоо болон
хүртээмжийг нэмэгдүүлэхийг Хороо Гишүүн улсад зөвлөж байна. Үүнтэй холбогдуулан,
хүүхэд энэхүү утасны талаар мэдээлэлтэй байж, эдгээр утас нь хүүхэд уруу чиглэсэн байх,
ТББ, цагдаа мөн түүнчлэн эрүүл мэнд нийгмийн ажилтантай хамтран ажиллах талаар
Гишүүн улсыг хичээл зүтгэл гаргахыг Хорооноос зөвлөж байна.
Хохирогчдод нөхөн сэргээх болон эргэн нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх
30. Протоколд тусгасан гэмт үйлдлийн хохирогч хүүхэд зэрэг хамгийн эмзэг
хүүхдүүдэд халамж, хамгаалал дэмжлэг үзүүлэх тал дээр иргэний нийгмийн хийсэн
бахархууштай үйл ажиллагааг Хороо сайшаан хүлээн авч байна. Гэвч аймаг, орон
нутгийн түвшинд хохирогч хүүхдийн эрх болон хэрэгцээг илүү цогц, зохистой байдлаар
шийдвэрлэдэг системтэй, зохицуулалт бүхий механизм байхгүй байгаад сэтгэл зовниж
байна.
31. Хороо дараах зүйлүүдийг Гишүүн улсад зөвлөж байна.
(a) Протоколд хориглосон гэмт үйлдлийн хохирогч болсон хүүхдүүдтэй ажилладаг
хүмүүсийг энэхүү протоколын 8 (4) дугаар зүйлд заасны дагуу зохих сургалт, тэр
дундаа эрх зүй сэтгэцийн эрүүл мэндийн сургалтад хамруулах арга хэмжээг авах;
(b) Протоколд заасан гэмт үйлдлийн хохирогч болсон хүүхэд бүр ялгаварлалгүйгээр
энэхүү Протоколын 9(4) дугаар зүйлийн дагуу гэмт этгээдээр хохирлоо нөхөн
барагдуулах зэрэг эрх зүйн тусламж хүртэх боломжоор хангах.
329
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents