ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
(c) Иргэний нийгэмтэй хамтран Протоколын 9(2) дугаар зүйлийн дагуу боловсрол,
сургалт зэрэг үйл ажиллагаанд олон нийт тэр дундаа хүүхэд, хохирогч болсон
охид хөвүүдийг оролцохыг уриалах зэргээр энэхүү Протоколд заасан гэмт
үйлдлийн хор хөнөөл, үүнээс урьдчилан сэргийлж болох арга замын талаар
боловсрол олгох, сургалт явуулах зэрэг зохистой бүх аргыг хэрэглэн олон нийт,
хүүхдүүдэд мэдээлэл олгох.
Нөөцийн хуваарилалт
16. Нэмэлт Протоколыг хэрэгжүүлэхэд Гишүүн орон тодорхой хэмжээний төсөв
хуваарилсан талаарх мэдээллийг Хороо талархан хүлээн авч байна. Гэвч хуваарилсан
төсөв нь хангалттай биш, Протоколын бүх зүйл заалтыг хамарч чадахгүй байгаад Хороо
сэтгэл зовнисон хэвээр байна.
17. 2007 онд Конвенцийн 4 дүгээр зүйлийн талаар хийсэн Ерөнхий хэлэлцүүлгийн
дараа өгсөн Хорооны зөвлөмжийг харгалзан үзэж, Протоколыг бүрэн дүүрэн
хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд болон олон нутгийн хэмжээнд төсвийн хуваарилалтыг
нэмэгдүүлэхийг Хороо Гишүүн улсад зөвлөж байна. Хороо Гишүүн улсад мөн дараах
зүйлийг зөвлөж байна:
(a) Орон нутагт урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирогчийн бие махбод болон
сэтгэл санааны хохирлыг нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх, Протоколд дурдсан
гэмт үйлдлийг үйлдсэн этгээдийг яллах зорилго бүхий хөтөлбөр, төслүүдийг
боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээний санхүү болон хүний
нөөцөөр хангах.
(b) Гол тайланд өгсөн дүгнэлт зөвлөмжид (CRC/C/MNG/CO/3-4, 18 дугаар заалт,
2010 он 1 сар). тусгасан төсөвлөлтийн арга барилыг нэвтрүүлэх, хүний эрхийн
сахин хамгаалах хандлагыг бий болгох.
Бие даасан байгууллагууд
18. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Гишүүн улсын бүх хүүхдүүдэд хүрч ажиллаж
чадахгүй байгаад Хороо сэтгэл зовниж байна. Мөн хүүхдүүд өөрсдөө гомдол мэдүүлэх
боломжгүй байгаад харамсаж байна.
19. Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүүхэд бүрд хүртээмжтэй байх, хүүхэд
энэхүү Протоколд заасан болон бусад эрх нь зөрчигдсөн тохиолдолд гомдол мэдүүлэх
боломжтой болгох талаар авч буй арга хэмжээгээ сайжруулахыг Хороо Гишүүн улсад
зөвлөж байна. Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүүхдээс өөрсдөөс нь гомдол авах
бүрэн эрхтэй, чадвартай болох нөхцөл бололцоогоор хангахыг зөвлөж байна.
IV. Хүүхдийг худалдах, биеийг нь үнэлүүлэх, садар самуунд
сурталчлахаас урьдчилан сэргийлэх
20. Гишүүн улсад ядуурал, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл өсөж, цаашлаад энэ нь
мөнгө олох зорилго бүхий бэлгийн мөлжлөгийг ихэсгэх хүчин зүйл болж байгаа талаар
мэдээлэлд Хороо гүнээ сэтгэл зовниж байна.
21. Худалдах, биеийг нь үнэлэх, садар самуунд сурталчлах болон сеск аялал
жуулчлалд хүүхэд өртөхөд нөлөөлж буй ядуурал, буурай хөгжил, соёлын хандлага зэрэг
327
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents