ЗУРГАДУГААР БҮЛЭГ
6.8 ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХҮҮХДИЙГ ЗЭВСЭГТ
МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦУУЛАХЫН ЭСРЭГ НЭМЭЛТ ПРОТОКОЛЫН НАЙМДУГААР
ЗҮЙЛИЙН ДАГУУ ГИШҮҮН ОРНЫ ӨРГӨН БАРЬСАН ТАЙЛАНГИЙН ЗӨВЛӨМЖ
Зөвлөмж: Монгол Улс
1. Хүүхдийн Эрхийн Хороо нь 2010 оны нэгдүгээр сарын 12, 13-нд болсон 1458, 1460
дүгээр хуралдаанаар (CRC/C/SR. 1458 болон CRC/C/SR. 1460), Монгол Улсын анхны
илтгэлийг (CRC/C/OPAC/MNG/1) хэлэлцэж, 2010 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн
1501 дүгээр хуралдаанаар дараах зөвлөмжийг гаргав.
Оршил
2. Тус Хороо нь Монгол улсын анхны тайлан илтгэл ирүүлсэн болон асуултад
хариу өгсөн явдалд талархаж байна. Мөн өндөр хэмжээний төлөөлөгчид ирж уулзсанд
талархаж буйгаа илэрхийлье. Гэхдээ, Гишүүн улсын тайлан илтгэл нь Протоколын илтгэл
бичих тухай шинэчилсэн удирдамжийг мөрдөөгүй, хэт товч, төлөөлөгч нарын дунд Хууль
зүй Яам болон Батлан Хамгаалахын Яамны төлөөлөл байлцаагүй явдалд харамсаж байна.
3. Гишүүн улс энэхүү дүгнэлт зөвлөмжийг, 2010 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр
гаргасан CRC/C/MNG/CO/3-4-д багтсан Гишүүн улсын нэгтгэсэн гурав дөрөвдүгээр
тайлан илтгэлийн дүгнэлт, зөвлөмжийн хамт уншихыг сануулж байна.
A. Эерэг хүчин зүйл
4. Монгол Улс хууль (Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан
хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 9 дүгээр зүйл, 2 дугаар заалт)-даа 18-аас доош
насны хүнийг цэрэг таталгад албадан хамруулахгүй байхаар заасныг Хорооноос талархан
хүлээн авч байна.
5. Гишүүн улс дараах олон улсын эрх зүйн актуудыг соёрхон баталсанд Хороо
талархаж байна:
(а) 2003 онд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн Хүүхдийг худалдах, хүүхдийн
биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Нэмэлт Протокол;
(б) 2001 оны есдүгээр сард Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, хүнд хэлбэрийг
устгах ОУХБ-ын 182 дугаар Конвенц;
(в) 2002 онд Олон улсын гэмт хэргийн шүүхийн талаарх Ромын дүрэм
322
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents