ЗУРГАДУГААР БҮЛЭГ нөлөөг үр дүнтэй бууруулахын тулд санхүү, арга зүй, хүний нөөцийг хангалттай хувиарлах; (c) Орон нутгийн түвшинд ажиллаж байгаа албан хаагчдыг агаар, усны бохирдлыг хянах, зохицуулах мэдлэг, чадвар, арга зүйгээр хангахад анхаарах. Цаг уурын өөрчлөлтийн хүүхдийн эрхэд нөлөөлж буй байдал 36. Тус улсын эмзэг эко системд нөлөөлж байгаа цаг уурын өөрчлөлт, хүйтэн ширүүн өвөл нь малчин өрхүүд мал сүргээ олноор нь алдан гарз хохиролд ороход хүргэж буй нь хүүхдүүдэд нь шууд сөргөөр тусаж байгааг дурдахын хамт Тогтвортой хөгжлийн зорилтуудын 13.5-т байгаа цаг уурын өөрчлөлттэй холбоотой үр дүнтэй төлөвлөлт, удирдлагын чадварыг дээшлүүлэх механизмыг сайжруулах зорилтын хүрээнд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход чиглэсэн хүүхдэд түшиглэсэн арга зүйг нэвтрүүлж, бодлого төлөвлөгөө гаргахдаа хүүхдийг оролцуулахыг зөвлөж байна. Амьдралын чанар 37. Тус улсад ядуурал байсаар байгаа болохоор олон хүүхдийн амьдралын ерөнхий түвшин доогуур байгаад Хороо сэтгэл зовниж байгаа бөгөөд тус улсыг ядуурал болон алслагдмал газар, хөдөө нутаг, төв суурин газрын ядуусын хорооллын хүүхдүүдэд цэвэр усны хүртээмж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж дутагдалтай байгааг шийдвэрлэх хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг зөвлөж байна. Мөн дараах зөвлөмжийг Хорооноос өгч байна. Үүнд: (a) Тогтвортой хөгжлийн зорилт 3-т дурдсан бүх нийтэд зориулсан үндэсний хэмжээний нийгмийн хамгааллын тогтолцоо, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтыг үндэслэн тэгш бус байдлын үндсэн шалтгааныг тогтоох судалгаа хийх, хамгийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд хөрөнгө нөөцийг шууд чиглүүлсэн татварын шинэлэг, үр дүнтэй түгээлтийн бодлого хэрэгжүүлэх; (b) Эдийн засаг, нийгэм, соёлын Хорооны (E/C.12/MNG/CO/4, para.22) болон Хүний эрх, нэн ядуу байдлын талаар ажилладаг тусгай төлөөлөгчийн (A/HRC/23/36/ Add.2) зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх. H. Боловсрол, чөлөөт цаг, соёлын арга хэмжээ (28, 29, 30 болон 31 зүйл) Боловсрол 38. Өмнө өгсөн зарим зөвлөмжийг (CRC/C/MNG/CO/3-4, para.60) хэрэгжүүлэхийн төлөө гаргасан тус улсын чармайлтыг онцлохын зэрэгцээ үндэслэн Засгийн газрын боловсролын бодлого уялдаа холбоогүй, тууштай биш байсан нь нэн даруй шийдэх ёстой маш чухал асуудлуудын явцыг удаашруулж байгаад Хороо сэтгэл зовниж байгаа учраас Боловсролын зорилгын тухай 2001 оны Ерөнхий зөвлөмж 1-ийг үндэслэн дараах зөвлөмжүүдийг заавал хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд: (a) Бүх түвшинд, бүх хүүхдэд боловсролын хүртээмж тэгш байхыг баталгаажуулах хүчин чармайлтаа бэхжүүлэх, ялангуяа Казах хүүхдүүд гэх мэт үндэсний болон хэлний цөөнх хүүхдүүд, бага орлоготой өрхийн хүүхдүүд, малчин өрхийн 316

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents