ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
тулд цогц судалгаа хийж тэдэнд зориулсан эрүүл мэндийн бодлого хөтөлбөр
боловсруулах талаарх өмнөх зөвлөмжийг (CRC/C/MNG/CO/3-4, para.54) хэрэгжүүлэх арга
хэмжээ аваагүйд Хороо харамсаж буйгаа илэрхийлээд энэ шаардлагыг хойшлуулшгүй
нэн даруй биелүүлэхийг Хороо зөвлөж байна. Мөн Хорооны 2016 онд гаргасан өсвөр
насныхны хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх тухай Ерөнхий зөвлөмж 20 болон 2003 онд
гаргасан Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тухай Ерөнхий зөвлөмж 4-т заасныг үндэслэн
нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн хөтөлбөрийг энэ насны хүүхдүүдийн
оролцоотойгоор боловсруулж бие даасан хичээл болгон оруулах, тэдэнд тохирсон нөхөн
үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх талаар хүчин чармайлтаа бэхжүүлэхийг
зөвлөж байна.
Сэтгэцийн эрүүл мэнд
33. Хүүхэд амиа хорлох талаар бодох, оролдох гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн
асуудал цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаад Хороо сэтгэл зовниж буй бөгөөд
өмнөх зөвлөмжид (CRC/C/MNG/CO/3-4, para.56) тусгасан санаануудыг багтаан нөхцөл
байдал, үндэс шалтгааны дүгнэлтэд суурилсан, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн
үндэсний түвшний цогц бодлого боловсруулахыг тус улсад зөвлөж байна. Хүүхдийн
сэтгэл зүйгээр тусгайлан мэргэшсэн сэтгэл зүйчдийн тоог нэмэгдүүлэх, сургуулийн
эрүүл мэндийн үйлчилгээнд мэргэшсэн сувилагч гэх мэт анхан шатны үйлчилгээг
нэвтрүүлэхийг мөн зөвлөж байна.
Орчны эрүүл мэнд
34. Агаарын хэт бохирдлын талаар тус улсын хийсэн зарим ажлыг тэмдэглэхийн
зэрэгцээ ургийн хөгжлийн хоцрогдол, дутуу төрөлт, амьсгалын замын хүнд хэлбэрийн
өвчин болон хүндэрч байгаа уушгины үйл ажиллагааны дутагдал, насанд хүрсэн хойно
нь илрэх амьсгалын замын архаг өвчин, Монголын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн
хамгийн гол шалтгааны нэг болдог уушгины хатгалгаа зэрэг нь Улаанбаатар хот, ялангуяа
гэр хорооллын агаарын бохирдлын улам бүр нэмэгдэж буй түвшний шууд үр дагавар
болж байгаад Хороо туйлын харамсаж байна.Мөн уул уурхайн үйл ажиллагаа, хурдацтай
хотжилт зэрэг нь хүүхдийн ундны цэвэр усны хүртээмжийг багасгахад нөлөөлж байгаа
хөрс усны бохирдлыг бий болгож байна.
35. Хороо өмнөх зөвлөмжөө давтан сануулахын зэрэгцээ (CRC/C/MNG/CO/3-4,
para.18(c), para.51(c) and para.58) дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авахыг тус
улсад шаардаж байна. Үүнд:
(a) Хамгийн наад зах нь HEPA буюу өндөр үр ашигтай агаарын шүүлтүүрийг
төрөхийн өмнөх эмнэлгийн тусламжийн багцанд оруулах, өвлийн улиралд
халаалтыг нүүрснээс өөр боломжийн үнэтэй өөр түлшээр шийдэх боломжийг
нэмэгдүүлэх зэрэг агаарын бохирдлын хор нөлөөг багасгах арга хэмжээг нэн
даруй батлах ;
(b) Хүүхдийг агаарын бохирдлын хор нөлөөнөөс хамгаалах, цэвэр ус, ариун
цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг үндэсний бодлогын
тэргүүлэх чиглэл гэдгийг зарлаж орчны бохирдлын хүүхдэд үзүүлж буй сөрөг
315
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents