ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
(a) Өмнөх зөвлөмжүүдийг бүрэн биелүүлэх (CRC/C/MNG/CO/3-4, para.45);
(b) Үрчлэлтийн явцад хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчим хамгийн
чухлыг анхаарах, ялангуяа хүүхдийг үрчлүүлэх шаардлагатай эсэхийг болон
үрчилж авч байгаа эцэг эхийн талаар үнэлгээ хийхдээ энэ зарчмыг хатуу
мөрдөх;
(c) Үрчлэлтэд хяналт тавих, үрчлэлтийн мөрөөр ажиллах гэх мэт үрчлэлтийн бүхий
л явцад ил тод байдлыг хангах.
G. Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, нийгмийн халамжийн суурь үйлчилгээнүүд
(6, 18 (3), 23, 24, 26, 27 (1)-(3) болон 33 зүйл)
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
29. 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг онцлон
тэмдэглэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн гадуурхалд өртөж байгаа,
тэдний амьдралын бүхий л хүрээнд ялгаварлан гадуурхалт учирч буйд Хороо сэтгэл
зовнисон хэвээрээ байна. Иймээс тус улсыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог
хангах цогц стратегийг хүний эрхэд суурилсан зарчимд тулгуурлан яаралтай баталж
дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:
(a) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Хорооноос 2015 оны 5 дугаар
сард гаргасан зөвлөмжүүдийг бүрэн биелүүлэх (CRPD/C/MNG/CO/1);
(b) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд
шаардлагатай санхүү, арга зүй, хүний нөөцийг хангалттай хуваарилахад
анхаарах;
(c) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бодлого хөтөлбөрүүдийг
боловсруулж хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлийг
оношлох үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, мэдээлэл цуглуулах ажлыг зохион
байгуулах;
(d) Сурагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн тэгш хамруулах боловсролыг
хөгжүүлэх цогц арга хэмжээнүүдийг авах, улмаар хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийг тусгай сургууль, ангид сургахаас илүүтэйгээр тэгш хамруулах
боловсролыг чухалчлах;
(e) Суралцах чадварын бэрхшээлтэй хүүхдүүдэд онцлон анхаарч тэд жирийн
хүүхэдтэй хамт нэг ангид сурч байгаа үед тэдэнд ганцаарчласан дэмжлэг
үзүүлэх мэргэжлийн багш, ажилтныг сургаж томилох
(f) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх,
сэргээн засах хөтөлбөрт хамруулах зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний
хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах;
(g) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жигшин гадуурхах, тэднээс ичиж зовох
гэх мэт үйлдэлтэй тэмцэх, ийм хүүхдүүдийн эерэг дүр төрхийг нийгэмд
бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчид, олон нийт, гэр бүлд чиглэсэн ойлголт
нэмэгдүүлэх кампанит ажлуудыг өрнүүлэх.
313
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents