ЗУРГАДУГААР БҮЛЭГ хяналтаас гадуур амьдарч буй хүүхдүүдийн тоо өндөр байгаад Хороо сэтгэл зовнисон хэвээр байна. Мөн гэрээсээ хол газарт, олон цагаар уул уурхайн салбарт ажилладгийн улмаас хүүхдээ үл хайхралд оруулж буй эцэг эхчүүд болон өрх толгойлон амьдардаг хүүхдийн тоо нэмэгдэж буйд Хороо туйлын харамсаж байна. 26. Tус улсад Хорооноос дараах зөвлөмжийг өгч байна. үүнд: (a) Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэтээр эцэг эхчүүд хүүхдээ асарч өсгөх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээгээ бэхжүүлэх; (b) Дотуур байранд суудаг болон сүм хийдэд шавилан суудаг гэх мэт эцэг эхийнхээ хараа хяналтад амьдарч чадахгүй байгаа хүүхдүүдтэй ажилладаг хүмүүст чиглэсэн хүүхдийн эрхийн сургалт, ойлголт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гомдол мэдээллээ өгөх үр дүнтэй арга хэрэгсэл, хүүхэд хамгааллын тогтолцоог хүртээмжтэй болгох замаар эдгээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах; (c) Өрх толгойлсон хүүхдийн тоог бууруулах, ийм байдалд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нь дээшлүүлэх зэрэг тэдний хэрэгцээнд нийцсэн боддлого журам гаргахад шаардагдах мэдээллийг хүүхдэд учирч буй тухайлсан бэрхшээл асуудлуудаар нь задаргаа хийн цуглуулах. Гэр бүлийн орчноос хөндийрсөн хүүхдүүд 27. Эцэг эхээ алдсан болон тэднээсээ тусдаа амьдрах болсон хүүхдүүдэд чиглэсэн зарим нэг арга хэмжээг тус улс авч хэрэгжүүлдгийг Хорооны зүгээс тэмдэглэхийн зэрэгцээ асрамж халамжийн газарт амьдарч буй хүүхдийн тоонд сэтгэл зовнисон хэвээр байгаа учраас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: (a) Асралт гэр бүл, үрчлэлт зэрэг гэр бүлд суурилсан хувилбарт үйлчилгээг орон нутагт нь түшиглэн үзүүлж буй хүчин чармайлтаа улам бэхжүүлэх; (b) Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчим, хэрэгцээнд суурилан хүүхдийг хувилбарт үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг тогтооход чиглэсэн шалгуур үзүүлэлт, хамгааллын арга хэрэгслээр хангахад анхаарах; (c) Асрамж халамжийн газрын ажилтнуудын тоо, мэргэшсэн байдал, зэргийг багтаасан стандартыг гаргаж мөрдүүлэх, асрамж халамжийн газар болон бусад хувилбарт үйлчилгээ үзүүлэгчдийг тогтмол хяналт үнэлгээнд хамруулж тэнд байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлыг тогтмол шалгаж байх; (d) Ийм хяналт үнэлгээг хийхдээ Ерөнхий ассамблейгаас гаргасан Хүүхдэд зориулсан асрамж халамжийн хувилбарт үйлчилгээний журмыг баримтлах (Ерөнхий ассемблийн тогтоол 64/142, хавсралт). Үрчлэлт 28. Гэр бүлийн хуулийг шинэчлэн найруулсныг үнэлэхийн зэрэгцээ үрчлэлтийн практикт хангалттай дэвшил гараагүйд Хороо харамсаж байгаа бөгөөд дараах арга хэмжээнүүдийг яаралтай авахыг шаардаж байна. Үүнд: 312

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents