ЗУРГАДУГААР БҮЛЭГ (a) Олборлох салбарыг зохицуулах хуулийг баталж энэ салбарын үйл ажиллагаа хүүхдэд сөрөг үр дагавар учруулахгүй байхад хэрэгжилтийг нь чиглүүлэх; (b) Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхолтой зөрчилдүүлэх явдлыг арилгахын тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг мөрдүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах; (c) Хүний эрх болон бизнесийн талаарх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн (тайлан нь A/HRC/30/6, para.108.162 and A/HRC/30/6/Add.1 гэсэн нэрийн дор цахим санд бий) хүрээнд тус улсаас хүлээсэн үүргээ биелүүлэхтэй уялдуулан боловсруулж батлах; (d) 2013 оны 4-р сард гарсан Хүний эрх ба улс дамнасан корпорацууд болон бусад бизнесийн байгууллагын асуудлаар НҮБ-ын Ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийг (A/HRC/23/32/Add.1) хэрэгжүүлэх. C. Ерөнхий зарчмууд (2, 3, 6 болон 12-р зүйлүүд) Үл ялгаварлах 15. Хорооны зүгээс тус улсад тэгш бус байдал өссөөр байгаад, ялангуяа орлого багатай өрхийн хүүхдүүд, шилжин суурьшсан болон бүртгэлгүй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, үндэстний цөөнх болон өөр хэлтэй хүүхдүүд, уугуул иргэдийн хүүхдүүд, гей, лесбиян, трансжендер хүүхдүүд (LGBT) гэх мэт эмзэг, хүнд нөхцөлд орсон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхалтад өртүүлж буйд, тухайлбал энэ тохиолдлууд нь сургууль, дотуур байрны орчинд гараад байхад ямар ч хариуцлага тооцдоггүйд харамсаж байна. 16. Ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомжоо мөрдүүлэх арга хэмжээг бэхжүүлэх замаар ийм ялгаварлан гадуурхалтад хүргэж байгаа хандлага, хэвшмэл буруу ойлголтыг арилгахад чиглэсэн дараах тодорхой арга ажлыг яаралтай хийхийг тус улсад зөвлөж байна. Үүнд: (a) Ялгаварлан гадуурхалтын талаар мэдээлэх явдлыг дэмжих (b) Ийм зөрчил гаргасан хүмүүст тохирох арга хэмжээг нь шуурхай ноогдуулахад анхаарах; (c) Хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтан, асрамж халамжийн газрын ажилтнууд, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд гэх мэт мэргэжилтнүүд, эцэг эх, хүүхдэд чиглэсэн ойлголт дээшлүүлэх, боловсрол олгох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх. Хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих 17. Хүүхэд хамгааллын хууль болон бусад саяхан батлагдсан хууль тогтоомждоо хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэхийг нэн тэргүүнд анхаарах талаар оруулсанд талархахын зэрэгцээ Хороо өмнөх зөвлөмжөө (CRC/C/MNG/CO/3-4, para.28) дахин 308

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents