ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ олох, тусламж хүсэх, шаардах эрхийг хангах зорилготой, 24 цагийн үйлчилгээтэй бөгөөд хүүхэд, гэр бүлийн гишүүдийн хамтдаа аж төрөх халуун дулаан уур амьсгалыг дэмжих зөвлөлгөө мэдээлэл өгнө. Хүүхдийн эрхийн зөрчлийн тухай иргэд, байгууллагын мэдээллийг нарийвчлан бүртгэж, эрсдэлийн үнэлгээ хийнэ. 200. Хүлээн авч, бүртгэсэн яаралтай дуудлагыг тухайн хүүхдэд хамгийн ойр байгаа төрийн байгууллагын шаардлагатай хариу үйлчилгээнд холбоно. Хариу үйлчилгээнд холбосон хүүхдэд хамгааллын кейс бүрийг үйлчилгээний явц, чанар, байдлыг хянаж, зохих зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, хамтран ажиллах хэлбэрийг хэрэгжүүлнэ. Тусламжийн утасны үйлчилгээний энэ систем нь тусгайлан боловсруулсан программын дэмжлэгээр гүйцэтгэгддэг юм. 201. Тусламжийн утас ажилласан эхний 3 сард буюу сургууль, цэцэрлэгийн амралтын хугацаанд 7095 дуудлага хүлээн авснаас зорилтот буюу хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын дуудлага 63,7 хувийг эзэлж байна. Дуудлага өгсөн мэдээллийн шалтгаан нь хүүхдийн эсрэг бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамттай холбоотой байна. Мөн хүүхдийн асрамж хамгаалалтай холбоотой эрх зүйн туслалцаа хүссэн дуудлага өндөр байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, шуурхай тусламж 202. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг орон нутгийн түвшинд үзүүлэхийг зорьж байна. Энэ зорилгоор Нийслэлийн бүх дүүрэгт байгуулсан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, газар, ХТҮГ-т хүүхэд хамгааллын үйлчилгээ хариуцсан 1-5 ажилтан бүхий хүүхэд хамгааллын нэгж ажиллаж эхэллээ. Эдгээр нэгж нь Хүүхдийн утас 108 дээр ирсэн дуудлагын мөрөөр хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцаж байна. 203. Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээг Нийслэлд эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ (НЦҮ)-ний гурван нэгж үзүүлж байна. Орон нутгийн хувьд Завхан, Говь-Алтай аймагт ийм нэг цэгийн үйлчилгээ байна. Эдгээр нь дан хүүхдэд бус гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүх хүнд үйлчлэх үүрэгтэй. Кейс менежмент/Холбон зуучлах үйлчилгээ 204. Хүүхдийн утсанд болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төвүүдэд шууд ирсэн хүүхэд хамгаалалтай холбоотой “халуун биш” дуудлага, мэдээллийн мөрөөр авдаг нэг арга хэмжээ нь холбон зуучлах үйлчилгээ юм. Хүүхдэд тулгарч байгаа эрсдэлийн түвшин, хэрэгцээнд үндэслэн, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх, хууль, эрүүл мэнд, нийгмийн халамж, иргэний бүртгэл, боловсролын байгууллагын үйлчилгээний талаар эцэг эх, харгалзан дэмжигчдэд нь мэдээлэл өгөх зэргээр үйлчилгээ үзүүлж байна. Сум, хорооны нийгмийн ажилтанд нь мэдэгдэж, улмаар хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэхийг чухалчилж байна. 205. Илтгэлд холбоотой 2009-2013 оны статистик мэдээллийг хавсаргав. 303

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents