ЗУРГАДУГААР БҮЛЭГ эзэмшихээр болон эцэг эх нь өөр нутаг, оронд ажиллаж, амьдардаг, эсвэл салсан, эцэг эх нь хүүхдээ өөрийн аав ээж, ах дүүстээ орхиод сураггүй болсон, урт удаан хугацаагаар явсан, хурдан морь унаж, орлогоо нэмэгдүүлэхээр уяачийн гал дээр ирж амьдарсан, эцэг эх нь эсвэл аль нэг нь архины зэрэг хамааралтай болсон зэрэг асуудлаас үүддэг байна. 148. Тавиул хүүхдийн хувьд нийгмийн халамжид хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад зарим талаар багагүй хүндрэл үүсч байна. Иймд бусдын хүүхдийг түр хугацаагаар асран хамгаалж байгаа садан төрлийнхний асрамжийн үйлчилгээний уламжлалт нааштай энэ хэлбэрийг шинэ агуулгаар хөгжүүлэх, хүүхдэд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд цаашид анхаарч хандах болно. Хараа хяналтгүй хүүхэд 149. 2012 оноос Нийслэлд байгаа хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, бүртгэх гурван удаагийн арга хэмжээнээс харахад 50-100 хүүхдэд тусгайлсан үйлчилгээг тогтвортой явуулах хэрэгцээ гарсан байна. Эдгээр хүүхэд гэр бүлдээ байх сонирхолгүй, эсвэл эцэг эх нь гэр оронгүй, гар бүлдээ зөрчилд орсон учраас хараа хяналтгүй сэлгүүцэх амьдралд дассан байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хараа хяналтгүй хүүхдийн тоог бууруулах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Хүүхдийн халамж үйлчилгээний болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран жил бүр илрүүлсэн (2011 онд 157, 2012 онд 65, 2013 онд 57) хараа хяналтгүй хүүхдийг нэгбүрчлэн хаягийг тодруулах, хөгжлийн хэрэгцээг үнэлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, боломжтой бол гэр бүлийн гишүүдэд хүлээлгэн өгөх, гэр бүлтэйгээ эргэн нэгдэх боломжгүйг нь халамж асрамжийн газар түр шилжүүлэх зэргээр шаардлагатай үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ үйл ажиллагаанд халамжийн үйлчилгээний 11 төв гэрээ байгуулан ажиллаж, хүүхэд бүрт тулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байна. 150. 1997 оноос 2013 оны 7 сар хүртэл хугацаанд гэр бүлээсээ дайжин гудамжид гарсан хүүхдийг “Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай” хуулийн дагуу цагдаагийн байгууллагын дэмжлэгээр Хаяг тогтоох байранд хүлээн авч, шаардлагатай үйлчилгээг үзүүлж, улмаар халамж, асрамжийн төвд шилжүүлэн асран хамгаалж байсан юм. Хараа хяналтгүй хүүхдийг түр хамгаалах тухай хуулийг 2013 онд цуцалснаар Нийслэлийн Цагдаагийн газрын харьяанд ажиллаж байсан “Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв”-ийг татан буулгаж, цагдаагийн байгууллагын гүйцэтгэж байсан дээрх чиг үүрэг дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийслэлийн ХГБХГ ба ХТҮГ-т шилжсэн байна. Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхэд 151. Буддын шашин нь Монголд олон зууны турш зонхилох шашин байсаар ирсэн. Ирээдүйд лам болох хүүхэд нь бага наснаасаа сүм хийдэд шавилан сууж, шавь орсон багшийн удирдлага зааврын дор Буддын шашны сургаал ном, ёс жаягт суралцдаг байсан. Энэ уламжлал 1990-ээд оноос сэргэж эхэлсэн. 1990-ээд онд хэдэн хүүхэд сүм хийдэд шавилан сууж байсан талаар мэдээлэл байхгүй байна. Харин ХЭҮК-ийн судалгаагаар 2002 онд шашны сургууль, дацанд 1248 хүүхэд суралцаж байснаас 8 хүртэл насны хүүхэд 29 байсан бол эдгээр тоо 2006 он хүртэл өсөж, нийт хүүхдийн тоо 6522, 8-аас доош настай хүүхдийн тоо 284 болжээ. Харин 2006 оны 7 дугаар сарын 1-ээс эхэлж 292

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents