ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
бүлгийн 62.7 хувь нь нэгдүгээр ээлжид, 36.5 хувь нь хоёрдугаар ээлжид, 0.8 хувь нь
гуравдугаар ээлжид хичээллэж байна. Энэ хичээлийн жилд бага ангийн нийт бүлгийн
91.2 хувь (8,110) нь, дунд ангийн бүлгийн 100.0 хувь (5,334), ахлах ангийн бүлгийн 23.1
хувь (785) нь тус тус 12 жилийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байна.
122. 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 498.02
мянган (өдрөөр 496,123, оройгоор 617, эчнээгээр 1,242) суралцагч өдөр, орой, эчнээ хэлбэрээр
суралцаж байна. Өдрөөр суралцагчдын 50,2% охид, 49,8% нь хөвгүүд байна. Ерөнхий
боловсролын сургуульд суралцагчдын хүйсийн харьцаа сүүлийн жилүүдэд тэгширч байна.
123. 2012-2013 оны хичээлийн жилд 6-14 насны 2332 хүүхэд (40,1% нь охид,
59,9 нь хөвгүүд) сургууль завсардсан байна. Сургууль завсардалтын шалтгааныг
авч үзвэл 35,8% нь амьдралын гачигдлаар, 7,7% нь сурах дургүйгээс, 3,0% нь ажил
эрхлэхээр, 34,9% нь өвчний улмаас, үлдсэн 18,5% нь тодорхой шалтгаангүй байна.
Сургууль завсардсан нийт хүүхдийн 35,2% нь Баян-Өлгий аймагт байгаагийн 40,9 хувь
нь амьдралын гачигдлаар, 36,4 хувь шалтгаан тодорхойгүй байна. Сургуулийн гадна
байгаа нийт хүүхдийн 54,3 хувь нь сургуульд ороогүй завсардсан бол үлдсэн 55,7 хувь нь
сургуульд ороод завсардсан байна.
124. Засгийн Газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн
бага ангийн сурагчдад 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдад 40 хувь сурах бичгийг
сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглэх ажлыг зохион байгуулж
ирлээ. Бага ангид хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцаж, дунд, ахлах ангийн бүтэн
өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур
орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь
суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж байна.
125. “Үдийн цай” хөтөлбөрт (2012 онд) ерөнхий боловсролын сургуулийн бага
ангийн 258.0 мянган хүүхэд хамрагдаж, үдийн цайны зардалд 16.7 тэрбум төгрөг
зарцуулагджээ.
Хүснэгт 20. Хөтөлбөрт хамрагдагчдын тоо болон санхүүжилтийн хэмжээг дараах
хүснэгтээр үзүүлэв:
2
Хичээлийн
жил
Анги
Нэг хүүхдийн хоолны
зардал /төгрөгөөр/
Хамрагдсан
хүүхдийн тоо
Санхүүжилт
/тэрбум төгрөгөөр/
2007-2008
I-IY
400
187863
16.5
2008-2009
I-Y
400
252600
18.5
2009-2010
I-V
400
280407
19.1
2010-2011
I-V
400
265700
16.1
2011-2012
I-V
400
255900
16.7
БШУЯ-ны мэдээ, 2013.
Өдөр, орой, эчнээгээр суралцагчдын тоо
287
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents