ЗУРГАДУГААР БҮЛЭГ хэрэгжүүлдэг болсон бөгөөд шинэ сурах бичгүүдийг цахим хуудсанд байрлуулж байна. Ерөнхий боловсролын сургуулиудыг хөгжим, биеийн тамирын хичээлийн хэрэгслээр үе шаттай хангах ажлыг төлөвлөж 2009-2012 онд 937.0 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг, 614.6 сая төгрөгийн биеийн тамирын хэрэгсэл авч сургуулиудад нийлүүлэв. 115. Дэлхийн 46 улс оронд сургуулийн насны 11474 монгол хүүхэд эцэг эхийн хамт амьдарч байна. Гадаадад сурч амьдарч байгаа хүүхдэд зориулж сурах бичгийг цахим хэлбэрт оруулж, веб хуудсанд байршуулснаар эх хэл, соёлоо судалж суралцах боломжийг бүрдүүлж байна. Боловсролын байгууллагын хангамж, хүний нөөц, тэгш байдал 116. Засгийн Газар 2013 онд Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам баталлаа. Журамд сургууль, цэцэрлэгийн багшаас хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх чиглэлийн бүтээлч ажлын ахиц, амжилтаа 5 төрлийн 12 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж, үр дүнгээ тооцуулан урамшуулал авахыг тусгасан. 117. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх” журам шинээр баталсан нь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтан (захирал, эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч, дотуур байрын багш, номын санч, туслах багш)ын заах арга барил, хандлагыг өөрчлөхөд их ач холбогдолтой болсон. 1, 5, 10 жил ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр журамд тусгажээ. Чанартай боловсрол 118. Улсын хэмжээнд (2012-2013 оны хичээлийн жилд) нийт 945 хүүхдийн цэцэрлэг байгаа нь 2009 оноос цэцэрлэгийн тоо 15 орчим хувиар нэмэгдсэн байна. 119. Улсын хэмжээнд (2012 оны байдлаар) 655 гэр цэцэрлэг ажиллаж байна. Азийн Хөгжлийн банкны “Хөдөөгийн болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох”, Дэлхийн Банкны “Боловсролын түншлэл” төслийн хүрээнд гэр цэцэрлэгт, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, тоглоом наадгай, цахилгааны эх үүсвэрийг нийлүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймаг, орон нутаг өөрсдөө шинээр цэцэрлэг барих, гэр цэцэрлэг байгуулах санаачилга гаргаж байна. Тухайлбал, Орхон аймаг орон нутгийнхаа төсвөөс 502,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр 280 хүүхдийн “Оюу”, “Дэгдээхий”, 140 хүүхдийн “Бялзуухай” цэцэрлэг байгуулж, тус аймгийн 18 дугаар цэцэрлэгт 100 хүүхдийн өргөтгөл ашиглалтад орлоо. 120. Улсын хэмжээнд, 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 755 сургууль байгаагийн 82.3 хувь нь төрийн өмчийн, 17.7 хувь нь хувийн сургууль бөгөөд төрийн өмчийн нийт сургуулийн 81.6 хувь буюу 507 нь хөдөөд, 18.4 хувь буюу 114 нь нийслэлд байна. Нийт сургуулийн 7.3 хувь нь бага сургууль, 18.3 хувь нь дунд, 68.2 хувь нь ахлах сургууль, 6.2 хувь нь цогцолбор сургуулийн ангилалд багтаж байна. 121. Улсын хэмжээнд (2012-2013 оны хичээлийн жилд) ерөнхий боловсролын сургуульд 17,6 мянган бүлэг хичээллэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн нийт 286

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents