ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүллээ. Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримталж ирснээр багагүй ахиц гарлаа. Тухайлбал, 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 2007-2008 оны хичээлийн жилийнхээс төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 68-аар нэмэгдэн 734-д, хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоо 43-аар өсч 145-д хүрлээ. Монгол улс 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 879, 2012-2013 оны хичээлийн жилд 1017 цэцэрлэгтэй байна. 109. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо 2011-2012 оны хичээлийн жилд өмнөх оноос 11.2 мянгаар өсч, 133351-д хүрэв. Мөн хувилбарт сургалтад 30912 хүүхдийг хамруулсан. Энэ бүхний дүнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар цэвэр жингээр 70.8%, бохир жингээр 74,9% болж, энэ нь цаашид жил бүр нэмэгдэж байна. 110. Засгийн Газар 2012 онд “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” тогтоол баталснаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1100 төгрөгөөс 1650 төгрөг, тусгай болон сувиллын цэцэрлэгийнх 1100 төгрөгөөс 2400 төгрөг, 24 цагийн цэцэрлэгийнх 1600 төгрөгөөс 2400 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал 1545 төгрөгөөс 2315 төгрөг, Үдийн цайны зардал 400 төгрөгөөс 600 төгрөг болгон нэмэгдүүлж, 2013 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинэчлэх, хоол хүнсний шим тэжээл, өсөлт, хөгжлийн хамаарлыг тооцох аргачлалыг шинэчлэн боловсрууллаа. Ерөнхий боловсролын сургууль 111. 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжлээ. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд 6 настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах бэлтгэлийг хангах, 12 жилийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, сурах бичиг, гарын авлагыг шинэчлэх зэрэг олон талт арга хэмжээг авав. 112. Зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нэгдүгээр ангид хичээл заах багш нарыг бэлтгэх сургалтыг 4 жил дараалан зохион байгуулж, нийт 6818 багш, мөн 501 дотуур байрны багш, 624 нийгмийн ажилтныг тус тус хамруулаад байна. Эдгээр сургалтын үр дүнд бага ангийн нийт багшийн 75,3% нь 6 настай хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцсан байна. 2012 онд 6 настай хүүхдэд хичээл заах 1800 багшийг бэлтгэснээр бага ангийн бүх багш дээрх арга зүйгээр хангагдах болно. 113. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын хөтөлбөрүүдийг шилжилтийн графикийн дагуу боловсруулан баталгаажуулж, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийг боловсруулан хэвлэж, түгээх болон багш нарыг заах арга зүйгээр хангах хоёр үе шаттай сургалтыг жил бүр зохион байгуулснаар 2008-2011 онд 84 хөтөлбөр, зөвлөмжийг нийт 76000 хувь хэвлэн 4 жилд давхардсан тоогоор нийт 57.2 мянга гаруй багшийг сургалт, семинарт хамруулав. 114. Сурах бичгийг шинэчлэх ажлын хүрээнд шилжилтийн хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургалтын хөтөлбөрт нийцсэн сурах бичгийг боловсруулан, хэвлүүлж, тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө түгээх ажлыг бүрэн 285

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents