ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ажиллаж байна.
104. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хуулийг 2012 онд шинэчлэхдээ хүний эрхийг
хамгаалах, ялангуяа хувь хүний нууцыг хүндэтгэх заалтууд нэмж, албадлагын шинжтэй
заалтыг хассан. Монгол Улсад /2014 оны эхний хагас жилийн байдлаар/ ХДХВ-ийн
халдвар насанд хүрэгчдийн дунд 0.1 хувиас бага тархсан бөгөөд ХДХВ-ийн халдвартай
177 хүн байна.
105. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тамхины
хэрэглээ, дам тамхидалтаас хүн амыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулж, сургуулийн
орчинд 500 м-ийн дотор тамхи зарах, 18 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи
худалдуулахыг хориглосон. “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013” судалгааны
дүнгээр 15-49 насны эрэгтэйчүүдийн 17.2 хувь, харин 15-49 насны эмэгтэйчүүдийн
0.8 хувь нь 15 нас хүрэхээс өмнө тамхи татаж үзжээ. Дээр дурдсан судалгааны дүнгээс
харахад Монгол Улсад эрэгтэйчүүдийн дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ
эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү байна. Эмэгтэйчүүдийн 20.9 хувь нь архи огт ууж
үзээгүй байхад 0.8 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө архи, согтууруулах ундаа ууж үзжээ.
Долоо. Боловсрол, чөлөөт цаг, соёлын арга хэмжээ
Боловсролын үйлчилгээ
106. Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд оруулж байгаа
нэмэлт, өөрчлөлтийн нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай,
чанартай боловсролын үйлчилгээг бий болгох; ерөнхий боловсролын сургалтыг 5+5+2
гэсэн бүтэцтэй болгох; институцид суурилсан боловсролын мэргэжлийн байгууллагын
тогтолцоог бэхжүүлж боловсролын чанарын баталгааг хангах; ерөнхий боловсролын
сургуулийн хэв шинжийг өөрчлөх; цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол, хүнсний
үйлчилгээний эрүүл, аюулгүй байдлыг хангах; боловсролын тасралтгүй хөгжлийг хангах
идэвх чармайлтыг нэмэгдүүлэх; шинээр барих цэцэрлэг, сургуулийн барилга, газрын
төлөвлөлт хийх харилцааг зохицуулах; гадаад орны боловсролын баримт бичгийг хүлээн
зөвшөөрөх зэрэгт чиглэж байна.
107. Боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр: 2008-2011 онд ерөнхий
боловсролын сургуульд ажиллаж буй мэргэжлийн багшийн хангалт 1.9 хувиар,
сурагчдын дотуур байранд хамрагдалт 4,5 хувиар тус тус өсч, бүлэг дүүргэлт 1.5-аар
буурлаа. Түүнчлэн бага ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулах, эмзэг
бүлгийн өрхийн хүүхдийг хичээлийн хэрэгслээр хангах ажлыг үргэлжлүүлэн, төрөөс
сурагчдыг сурах бичгээр хангах, дотуур байрны хамрагдалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ
авч хэрэгжүүлсний үр дүнд бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 2008 онтой
харьцуулахад 3,3 хувиар өсч 94.8%, бохир жин 98.1 хувь, суурь боловсролын хамран
сургалтын цэвэр жин 2.4 хувиар өсч 89.8% боллоо.
Сургуулийн өмнөх боловсрол
108. Сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт заавал эзэмшүүлэхээр
хуульчлаагүй боловч Засгийн Газар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг
284
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents