ЗУРГАДУГААР БҮЛЭГ
хүмүүжүүлэгчийн үүргийг хүлээх төрөл, төрөгсөд, хамаатан садангүй, эсвэл зайлшгүй
асрамж, хамгааллын үйлчилгээ авах шаардлагатай нь орон нутгийн Засаг даргын
дэргэдэх зөвлөлөөр тогтоогдсон, 18 хүртэл насны хүүхдэд байнгын болон түр хугацааны
үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байна гэжээ. Энэ байгууллага нь хүүхдийн
асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага “MNS 5852:2008”
стандартыг хангаж ажиллана.
89. ХТҮГ 2013 оноос эхлэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зөвшөөрөл олгож
эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан төвлөрсөн үйлчилгээний хэлбэрээс хувилбарт
үйлчилгээний хэлбэрт шилжих бэлтгэлийг хангалаа. Улсын хэмжээнд хүүхдэд чиглэсэн
асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг 20 шахам байгууллагын 39 нэгж ажиллаж байна.
Тэдний 36 нь Улаанбаатар хотод байрлаж байна. Асрамж, халамжийн төвд амьдарч
байгаа хүүхдийн 24 хувь нь гэр бүлтэй хүүхэд байна. Энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа
1260 хүүхдийн шилжилт хөдөлгөөн, гэр бүлдээ эргэн нэгтгэх бэлтгэл, үр дүн зэргийг
нэгтгэн хянах бүртгэлийн онлайн системийг ХТҮГ ажиллуулж байна.
90. Сүүлийн хорь гаруй жил ЭМЯ-ны харьяанд байсан сувиллын чиг үүргийг
зөвхөн нярай хүүхдэд сувилгаа, асаргаа үзүүлэхээр өөрчилж байгаа тул тус төвд асран
хамгаалагчгүйн улмаас өсөж торниж байгаа 20 гаруй хүүхдийг асрах үйлчилгээнд
шилжүүлэх асуудал тулгарч байна.
Үрчлэл
91. Монгол Улс ”Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран
ажиллах тухай” Гаагийн Конвенцид 1998 онд нэгдэн орсноос хойш гадаадын иргэнд
Монгол Улсын харъяат хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан
тушаалаар 2001 онд баталсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхдийг
үрчлүүлэх журам”-аар тус тус зохицуулж байна. Хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх
үйл ажиллагааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Иргэний харъяалал,
шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамтран гүйцэтгэдэг бөгөөд гадаадын иргэнд хүүхэд
үрчлүүлэх асуудлаар гадаад орнуудын “Хүүхэд үрчлэл”-ийн асуудал хариуцсан төрийн
захиргааны төв байгууллага болон тэдгээрийн итгэмжлэгдсэн байгууллагатай хамтран
ажилладаг. Хүүхэд үрчлэн авах хүсэлтэй гадаадын иргэн хууль, тогтоомжид заасан
материалыг бүрдүүлж, өөрийн орны харъяалах байгууллагаар дамжуулан, ХАХНХЯ-нд
хүсэлт, материал ирүүлснийг тус яамны дэргэдэх “Үрчлэлийн зөвлөл”-өөр хэлэлцүүлж
хэрвээ хууль журамд заасан шаардлагад нийцэж, хүүхэд үрчлэн авах боломжтой гэж
үзсэн нөхцөлд үрчлэгдэх хүүхдийг сонгож, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнд
санал болгон, тэдний зүгээс зөвшөөрсөн тохиолдолд холбогдох дүгнэлтийг ИХШХЕГ -т
хүргүүлдэг. Дээрх дүгнэлтийг үндэслэн хүүхэд үрчлүүлэх тухай эцсийн шийдвэрийг тус
газрын даргын тушаалаар гаргадаг бөгөөд үрчлэгдсэн хүүхдийн эрх хамгаалалд хууль,
журамд заасны дагуу ИХШХЕГ хяналт тавих үүрэгтэй.
92. 2009 – 2013 онд 10.3 мянган хүүхэд дотоодод, 49 хүүхэд гадаад улсын гэр бүлд
үрчлэгдсэн байна.
93. Гэр бүлийн тухай хуулиар дотоодод хүүхэд үрчлэх асуудлыг тухайн сум,
280
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents