ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
30. Засгийн Газрын 2012 -2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт
хот, хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулах олон зорилт, үйл ажиллагааг тодорхойлж
хэрэгжүүлж байна.
31. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2013 онд 1,5 их наяд төгрөг, 2014 онд
1,6 их наяд төгрөг хүрсэн бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь хүн ам,
иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэж байна. Үүний дийлэнх нь авто зам, хүн
амын усан хангамж, орон сууц, соёл, спортын үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, дотуур байр,
эмнэлгийн барилга байгууламж болон үйлчилгээний байгууллагын барилга байгууламжийн
их засварын хөрөнгө оруулалт эзэлж байна. Хүүхдийн төлөө Үндэсний газарт хүүхдийн
амралт чөлөөт цагийн барилга байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал,
асран хамгаалах барилга шинээр барих, их засварт 2012 онд 18 тэрбум, 2013 онд 5 тэрбум,
2014 онд 9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсвийг хуваарилжээ. Түүнчлэн хүүхдийн
байгууллагын үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэдийн дэмжлэг, нэмэгдэж байна.
Цаашид энэ мэдээллийг нэгтгэх, хяналт тавих шаардлага урган гарч байна.
32. Боловсрол, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих хөтөлбөрөөс бусад
салбарын хувьд (эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, онцгой байдлын үйлчилгээ) хүүхдэд
зориулах төсвийн тоо хэмжээг нарийвчлан тодорхойлох бололцоогүй хэвээр байна.
Иймээс Сангийн яам, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, НҮБын Хүүхдийн сан хамтран 2013-2014 онд нийгмийн салбарын төсвийн судалгааг улсын
болон орон нутгийн түвшинд хийв. Энэ талаар мэдээллийг www:\http: unicef.mn болон nac.
gov.mn хаягаас үзнэ үү. Судалгаагаар хүүхдэд зориулсан нийт зарлага ДНБ-ий 6 орчим
хувьтай тэнцэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилд энэ дүн бараг тогтвортой байжээ.
Төсвийн зарлагын тухайд 2008-2011 онд Монгол Улс нийт зарлагынхаа 16-19 хувийг
хүүхдэд зарцуулсан аж. Энэ хувь сүүлийн хоёр жилд 14 хувь болж буурчээ. Хамгийн
сүүлийн тоо баримтаас үзэхэд, нэг хүүхдэд ногдох зарлагын хэмжээ 2013 онд 617.03
ам.доллартай тэнцэж байв.
Хүснэгт 13. Хүүхдэд зориулсан нийт хөрөнгө оруулалт, ДНБ-д эзлэх хувь ба төсвийн нийт
зарлагад эзлэх хувиар (2008-2013)
2008
2009
2010
2011
2012
2013
Хүүхдэд зориулсан хөрөнгө
5.56
5.00
6.08
6.88
6.30
5.99
оруулалт /ДНБ-д эзлэх хувиар /
Хүүхдэд зориулсан хөрөнгө
оруулалт /төсвийн зарлага эзлэх
18.99 16.32 19.74 18.82
14.93
14.19
хувиар/
Хүүхдэд зориулсан хөрөнгө
287.52 228.55 406.9 533.26 662.01 621.34
оруулалт (сая ам. доллар)
Нэг хүүхдэд ногдох нийт зарлага /
272.53 220.38 398.09 539.37 657.48 617.03
ам. Доллар/
Эх сурвалж: Нийгмийн салбарын төсвийн шинжилгээ: Хүүхдэд зориулдаг хөрөнгө
оруулалт, судалгааны багийн тооцоолол, 2014
265
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents