ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Конвенцийн агуулга Монгол Улсын шинэ болон шинэчилсэн хууль Эрүүл мэнд, нийгмийн халамж / 6, 18, 23, 24, 26 болон 27 –ийн 1-3р заалт/ Эрүүл мэндийн тухай, 2011 Нийгмийн халамжийн тухай, 2012 Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, 2012 Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай, 2012 Боловсрол, чөлөөт цаг, соёлын арга хэмжээ /28, 29, 31-р зүйл/ Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, 2011 Онцгой хамгааллын арга хэмжээ /22, 30, 38, 39, 40, 37 б, 3236-р зүйл/ Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, 2010 Хүн худалдаалахтай тэмцэх тухай /2012/ Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, 2013 Төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцааны тухай, 2013 Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, 2013 2. 1996 онд батлаад хэрэгжиж байсан Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль 2013 онд хүчингүй болсон. 3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /ХЭХтХ хууль/-ийн хэрэгжилт үнэхээр хангалтгүй байгааг 2011 онд хийсэн тухайн хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан баталсан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа гол шалтгаан нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь өөрөө хүүхдийн талаарх нийгэмд тулгамдсан асуудлыг зохицуулан шийдвэрлэх чадваргүй байна гэж дүгнэжээ. Цаашлаад хуульд заасан, хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчмууд нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгад нийцсэн хэдий ч тунхагийн шинжтэй, хэрэгжүүлэх ба хэрэгжилтийг хянах арга замыг нарийн тодорхойлоогүй гэжээ. ХЭХ-ны зөвлөмж, хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах улмаар Хүүхэд хамгааллын тухай процессын шинэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай, Үндэсний их баяр наадмын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж, бэлтгэж байна. Хүүхэд хөгжил хамгааллын Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 4. Хүүхдийн Эрхийн Хорооны зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн Газар 2010 онд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй баг, бүрэлдэхүүнээр Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хоёр дахь хөтөлбөр (2002-2010 он) -ийн үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулав. 5. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн 255

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents