ЗУРГАДУГААР БҮЛЭГ төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлээ 2010 онд хүргүүлж, ХЭЗ-ийн чуулганаар хэлэлцүүлсэн. Үндэсний илтгэлт хэлэлцүүлсэнтэй холбогдуулж НҮБ-ын ХЭЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн Газар 2011 оны 11 дүгээр сард “2011 -2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 159 дүгээр тогтоолоор баталсан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлсэн тухай Засгийн газрын дунд хугацааны тайланг 2014 оны тавдугаар сард НҮБ-д хүргүүлсэн. 76. НҮБ-ын болон бүс нутаг, гадаад улс орнуудын хүний эрхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн чадавхиа бэхжүүлэх зорилтын хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулгантай идэвхтэй хамтран ажиллаж, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тэдгээр байгууллагаас 2010 -2013 оны хооронд зохион байгуулсан бүх уулзалт, хуралдаанд оролцож ирлээ. 77. Катар Улсын Доха хотод болсон Ази Номхон далайн 2013 оны чуулганы /АНДЧ/ 18 дахь бага хуралд Үндэсний комиссийн төлөөлөл оролцож, уг хурлаас АНДЧ-ны 20 дахь удаагийн хурлыг Монгол Улсад Комисс зохион байгуулсан ба Үндэсний комиссийн дарга нь АНДЧ-ны дэд даргаар томилогдсон байна. 78. Хүний эрхийн үндэсний байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, туршлага солилцох үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Шинэ Зеланд, БНСУ, Австрали, ХБНГУ зэрэг улс орны ХЭК-той хамтын ажиллагаагаа хөгжүүллээ. Хүний эрхийн холбогдолтой актуудыг олон нийтэд түгээх, сурталчлах тогтолцоо 79. Хүний Эрхийн Үндэсний Комиссийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Комисс хүний эрхийг таниулан ойлгуулах, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сурталчилгааны ажил тухайлбал, цахим хуудсаар дамжуулан мэдээлэл түгээх, улирал тутмын мэдээллийн хуудас гаргах, “Хүний эрх” сэтгүүл, Хүний эрхийн тодорхой асуудлаар хэвлүүлсэн эвхмэл хуудас, ном, товхимол, гэрэл зургийн үзэсгэлэн, гар зургийн уралдаан, нээлттэй өдөрлөг зохион байгуулах, мэдээлэл лавлагааны төв, телевиз, радиогийн нэвтрүүлэг, хүний эрхийн тухай шторк дамжуулах зэргээр олон нийтэд түгээж байна. Хүний эрхийн боловсролын хөтөлбөр 80. Монгол Улс Анх удаа 1997 онд их, дээд сургуулиудад мэргэжлийн чиглэлээр заавал үзэх хичээлийн жагсаалтад “Хүний эрхийн хичээл”–ийг 36 цагаар оруулж судлах болсон. Мөн Засгийн Газар 2011 онд “НҮБ-ийн Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011 -2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г батлахдаа ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тусгах заалтыг тусгасан болно. 81. Хүний Эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасны дагуу дараах зорилтот бүлэгт хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг явуулж байдаг. Үүнд: 1. Иргэд, олон нийт; 2. Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, өөрийн удирдлагын 252

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents