ЗУРГАДУГААР БҮЛЭГ байгуулсан олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг зохион байгуулж ажилладаг. Зохицуулж буй асуудлыг Засгийн Газрын эрхэлсэн гишүүн болон агентлагийн дарга олон улсын гэрээний биелэлтийг гаргаж, жил бүрийн 6 ба 12 дугаар сарын 2О-ны дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж байх бөгөөд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээний биелэлтийн явцыг нэгтгэн дүгнэж шаардлагатай тохиолдолд саналаа Засгийн Газарт оруулж хэлэлцүүлдэг. 37. Амьд явах эрх.Монгол Улсад Үндсэн хуульд Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заасан. Одоо хүчин төгөлдөр Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг 81.2 /Төр, нийгмийн зүтгэлтний амь, биед халдах/, 84.1/ Хорлон сүйтгэх/, 91.2 /Хүнийг санаатай алах/, 126.3 / Хүчиндэх/, 177.2 /Зандалчлах/, 178.2 /Терроизм/, 302.1 /Төрлөөр устгах/ гэсэн онц хүнд гэмт хэрэгт оногдуулж байна. 38. Монгол Улс 2009 оноос хойш цаазаар авах ял гүйцэтгээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 14 –ний өдөр цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум зарласан бөгөөд манай Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт Протколд нэгдэн орсон. УИХ-ын энэ намрын чуулганаар өргөн бариад буй шинээр боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд цаазаар авах ялыг хассан байна. 39. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх. Хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс агаар, ус, хөрсний бохирдол, хүнс, авто зам, барилгын аюулгүй байдлыг хангахтай холбоотой стандартуудыг баталж, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд үндэслэн хот суурин газрын агаарын чанарыг үнэлж, олон нийтэд мэдээлэхэд ашигладаг агаарын чанарын индексийг тооцох аргачлал, журмыг батлан мөрдүүлж байна. 40. Улаанбаатар хот, томоохон аймгийн төв, суурин газруудын агаарын бохирдолыг бууруулах зорилгоор Ерөнхийлөгчийн дэргэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж ажилласан бөгөөд 2013 онд Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой Үндэсний хороог Ерөнхий сайд ахлах болжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл өрхийг боловсруулсан түлш, сайжруулсан шаталттай зуухаар хангах, монгол гэрийн дулааны алдагдлыг бууруулах, цахилгаан халаагуур ашиглах, жижиг, дунд чадлын ус халаагуурын зуухнуудыг нэгдсэн сүлжээнд холбох зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 41. Уул уурхайн үйлдвэрлэл, ялангуяа алт олборлолтын нөлөөгөөр 8 аймгийн 28 гол горхи 2011 он хүртэл хугацаанд бохирдсон байв. Үүнтэй холбоотойгоор УИХ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 42. Хүн амыг тамхи, дам тамхидалтын хор нөлөөллөөс хамгаалах, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Тамхины хяналтын тухай хуулийг 2013 онд 246

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents