ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
сурч боловсрох, ерөнхий боловсролд төлбөргүй суралцах эрх (16-7)-ийг тодорхой заасан
байна.
33. Үндсэн хуульд заасан дээрх эрхийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн нарийвчилсан
зохицуулалтыг тус тусын салбарын хуулиудад тусгасан. Монгол Улсын Үндсэн
Хуульд заасны дагуу Монгол Улсын соёрхон баталсан буюу нэгдэн орсон олон улсын
гэрээ нь хүчин төгөлдөр болсон цагаасаа үндэсний ууль тогтоомжийн нэгэн адил
үйлчилнэ. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт
“ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн,
урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн
тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох”
зорилтыг дэвшүүлсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг
материаллаг хуулиар хамгаалахдаа гэмт хэрэг, зөрчлийн шинжийг ойлгомжтой,
хэрэглэхэд хялбар байдлаар, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн
өөрчилж, томьёолохоос гадна шинээр хамгаалах шаардлагатай харилцаа, хүний эрх,
эрх чөлөө, хүний халдашгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн баталгаатай орчныг
бүрдүүлэхэд Гэмт хэргийн тухай хуулийн шинэтгэл чиглэж байна. Шүүх эрх мэдлийн
шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд 2012 онд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой 6
багц хууль батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Шүүх анх удаа тойргийн
тогтолцоонд шилжин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан
Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуулийг 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, Шүүхийн захиргааны
тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн
зуучлалын тухай хуулийг 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлуулсан нь
шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн томоохон ажил боллоо.
34. Хүний эрхийн хамгаалалтын чухал хэрэглүүр нь хууль зөрчигчдөд хүлээлгэх
хариуцлага юм. Энд дурдсан салбарын бүх хуульд зөрчлийн улмаас хохирогсдод олгох
нөхөн олговор, төлбөр хийх болон зөрчигч этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой
тусгасан.
1. Үндэсний түвшинд хүний эрхийг хөхиүлэн дэмжих талаар
35. Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хангах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний
зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Жендэрийн тэгш байдлын Үндэсний зөвлөл,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Хүүхдийн төлөө Үндэсний газар, Хүүхдийн төлөө
Үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо, Хөдөлмөр
эрхлэлтийн Үндэсний зөвлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл зэрэг
байгууллага ажиллаж байна. Боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, дэд
бүтцийн зэрэг яамдад хүний эрхийг хэрэгжүүлэх ерөнхий ба мэргэжлийн чиг үүрэг бүхий
агентлагууд ажиллаж байна.
36. Улсын Их Хурал нь соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээ болон
шаардлагатай гэж үзсэн Монгол Улсын олон улсын аливаа гэрээний хэрэгжилтэд хяналт
тавьж байна.Монгол Улсын Засгийн Газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар
245
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents