ЗУРГАДУГААР БҮЛЭГ
29. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протокол, Хүнийг
хүчээр алга болгохоос хамгаалах тухай Конвенц, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн
Мэдээлэл хүргүүлэх журмын тухай гуравдугаар нэмэлт протоколд Монгол Улс гарын үсэг
зурж, УИХ-д өргөн барьсан.
30. Монгол Улсын Засгийн Газар нь нэгдэн орсон буюу хүлээн зөвшөөрсөн
олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг өөрийн орны нутаг дэвсгэрт хангах,
хэрэгжилтийн байдал, тулгарч байгаа хүндрэл, шалтгааны талаарх тайланг тухайн олон
улсын гэрээ, хэлэлцээрийн баримт бичигт заасан хугацаанд холбогдох байгууллагуудад
танилцуулан ажиллаж байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаарх ээлжит 5 дахь илтгэлийг 2009 оны есдүгээр сард Нэгдсэн
Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлж, 2011 онд
НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлсэн. Эдийн засаг,
нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын
үндэсний дөрөвдүгээр илтгэлийг 2011 онд НҮБ-д хүргүүлсэн. Уг тайлан илтгэлийг төрийн
болон ТББ-уудын дунд 2 удаа зохион байгуулж, холбогдох яам, агентлаг, хүний эрхийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагын
төлөөлөгч, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж боловсруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийн тухай Конвенцийнн хэрэгжилтийн талаарх үндэсний анхдугаар
илтгэлийг 2012 онд НҮБ-ын ЕНБДГ-т хүргүүлсэн. Арьс үндсээр алагчлах үзлийн бүх
хэлбэрийг устгах тухай олон улсын Конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авсан арга
хэмжээ, ололт дэвшлийн талаар тайланг НҮБ-ын ЕНБДГ-т 2013 онд хүргүүлсэн.
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн
талаарх үндэсний 8-9 дүгээр илтгэлийг 2014 оны есдүгээр сард НҮБ-д хүргүүлээд байна.
31. Монгол Улсын нэгдэн орсон буюу хүлээн зөвшөөрсөн Олон Улсын Хөдөлмөрийн
Байгууллагын дараах олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн тайланг хүргүүлсэн байна.
Үүнд: Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, зохион байгуулах эрхийг хамгаалах тухай Конвенцийн
хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит тайланг 2012 онд, “Зохион
байгуулагдах эрх ба хамтын хэлэлцээ хийх тухай” конвенцийн хэрэгжилтийн талаарх
Монгол Улсын Засгийн Газрын ээлжит тайланг 2010, 2012 онд, Олон улсын хөдөлмөрийн
хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай Конвенцийн
хэрэгжилтийн тухай Монгол Улсын Засгийн Газрын тайланг 2010 онд, Ажил мэргэжил,
хөдөлмөр эрхлэлтэд алагчлахгүй байх тухай 111 дүгээр Конвенцийн хэрэгжилтийн тухай
Монгол Улсын Засгийн Газрын илтгэл 2011 онд, Албадан Хөдөлмөрийг устгах тухай
Конвенцийн хэрэгжилтийн Монгол Улсын Засгийн Газрын тайланг 2013 онд хүргүүлэв.
Үндэсний хууль тогтоомжид хүний эрхийг хамгаалах талаар тусгагдсан байдал
32. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эдлэх эрх, эрх чөлөөг бие даан бүлэг
болгон тодорхойлсны дотор амьд явах эрх (16); ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож,
хөдөлмөрийн аятай нөхцөл, цалин хөлсөөр хангагдах, амрах эрх (16-4); өндөр наслах,
хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, асрах, тодорхой нөхцөлд эд, мөнгөн
тусламж авах эрх (16-5); эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн тусламж авах эрх (16-6);
244
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents