ЗУРГАДУГААР БҮЛЭГ байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2013 оны нэгдүгээр сараас эхлэн аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг дор дурдсанаар тогтоожээ. 22. Нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хороонд хуваагдах ба эдгээр нэгжийн удирдлага нь өөрөө удирдах ёсны нийтийн ба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн удирдлага хэрэгжүүлэгч нь бүх шатны Засаг дарга нар болно. Засаг захиргааны хувьд 21 аймаг, 362 сум, 9 дүүрэгтэй. 23. Дэлхийн нийт 173 улс оронтой дипломат харилцаатай, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулдаг. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлдэг. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй болохыг Үндсэн хуулиар баталгаажуулсан болно. 24. Төрийн бус байгууллага байгуулах, бүртгүүлэх харилцааг “Төрийн бус байгууллагын тухай”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” болон “Иргэний хууль”-иар зохицуулдаг. Холбоо, сан байгуулах харилцааг “Иргэний хууль”-иар зохицуулж байна. Төрийн бус байгууллагыг 2003 оноос эхлэн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн дагуу улсын бүртгэлийн байгууллага бүртгэж байна. Монгол Улсад 2013 оны байдлаар төрийн бус байгууллага 16288, сан 659, үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2167 үйл ажиллагаа явуулж байна. 25. Монгол Улсад 2009 онд 20373 гэмт хэрэг бүртгэгдэж, 7513 хүн шүүхээр шийтгүүлж ял авсан байдаг бол 2013 онд 25362 гэмт хэрэг бүртгэгдэж, 8067 хүн шүүхээр ял шийтгүүлсэн байна. 2013 онд шүүхээр ял шийтгүүлэгчдийн нийт хүний 696 нь эмэгтэй, 504 нь 18 хүртэл насны хүүхэд байв. Мөн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 46.8% нь өмчлөх эрхийн гэмт хэрэг, 34% нь хүний амь, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байв. Улсын Дээд Шүүхийн 2013 оны эхний хагас жилийн дүн статистикаас харахад 2013 оны эхний жилд 4087 хүн ял шийтгүүлснээс 3086 хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд үүний 1261 нь хорих ялыг биеэр эдлүүлэх, 1563 нь тэнссэн, 243 нь хорих ялыг хойшлуулсан, 188 насанд хүрсэн ба насанд хүрээгүй, 9 хүнд өршөөл үзүүлсэн байна. Мөн хорихоос өөр ялаар буюу торгох, албадан ажил хийлгэх, баривчлах зэрэг ялын хэлбэрээр 933 хүн шийтгүүлсэн байна. 26. Шашин сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулдаг ба төр шашин харилцан тус тусын хэрэгт үл оролцох зарчим, иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөөг баталгаажуулж, шашны урсгалууд орж ирэх нөхцөлийг хангасан болно. Одоо тус улсад Будда, Христ, Ислам, Бахай, Бөө мөргөл, Мүүн шашны байгууллагууд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 50 гаруй хувь нь Буддын, 40 орчим хувь нь Христийнх байна. 27. Монгол Улсад 2012 оны байдлаар Дээд Шүүхэд бүртгэлтэй 21 нам байгаагаас 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Ардчилсан Нам 31, Монгол Ардын Нам 25, МАХНМҮАН –ний Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг-Ногоон Нам 2 суудалтай байна. 240

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents