ЗУРГАДУГААР БҮЛЭГ ажлын хүрээнд бүх яам 2009-2014 онд Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон Хорооны дүгнэлт зөвлөмжүүдийн хэрэгжилттэй холбоотой тайлан, статистик мэдээллийг Ажлын хэсэгт бэлтгэн ирүүлсэн юм. Хүүхдийн Эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн тавдугаар тайлан илтгэл болон нийтлэг цөм, тайлангийн нэмэлт мэдээллийн эхний төслийг зөвлөх Б.Батхүү, С.Энхтуяа, П.Цэвээн, Б.Мөнхжаргал, Да.Энхтуяа нар боловсруулж, хянан толилуулах ажлыг Монгол Улсын гавъяат багш Ц.Түвшинтөгс гүйцэтгэв. Тавдугаар илтгэлийн эхний төслийг ХТҮГ-ын цахим хуудсаар сурталчилж, төсөлд ирсэн 300 гаруй саналыг хүлээн авч, тайлангийн мэдээллийг чанаржууллаа. Энэ удаа аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсүүд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаар орон нутгийн илтгэлийг анх удаа боловсруулав. Нэг. Ерөнхий мэдээлэл Газар зүй, цаг уурын байдал 1. Монгол Улс нь Азийн эх газрын төв хэсэгт (өргөргийн 41°35›- 52°09›, уртрагийн 87 44’Е -119°56’Е) оршдог. Монгол Улсын баруунаас зүүн зах хүртэл 2392 км, хамгийн хойд цэгээс өмнө цэг хүртэл 1259 км. Нийт 1.565.000 км квадрат нутаг дэвсгэртэй. Хойд хэсгээрээ Оросын Холбооны улстай, баруун, өмнөд болон зүүн хэсгээрээ БНХАУ хиллэдэг. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээр байранд ордог. Далайд гарцгүй хамгийн том газар нутагтай улсуудын нэг юм. Монгол Улсын газарзүй нь ерөнхийдөө өргөн уудам, далайн түвшнээс дээш дунджаар 914-1524 метр өргөгдсөн, баруу болон хойд хэсэгтээ уул нуруудтай. Зүүн өмнөд хэсэгт орших Алтайн уул нь далайн түвшнээс 4267 м өргөгдсөн. 2. Цаг агаарын нөхцөл нь маш хурдан өөрчлөгддөг. Монгол орны уур амьсгал хатуу ширүүн, газарзүйн байрлал, цагийн бүсээр тодорхойлогддог. Монгол Улс нь далайн түвшнээс дунджаар 1.5 км өргөгдсөн, далайгаас алслагдсан, өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн байдаг. Монгол Улс нь хуурай богино зун (6 дугаар сараас 8 дугаар cap), урт хүйтэн өвөл (11 дүгээр сарын сүүлчээс 4 дүгээр cap), хавар (4 дүгээр сарын эхээс 6 дугаар cap), намар (8 дугаар сарын сүүлээс 10 дугаар cap) гэсэн 4 улиралтай. Жилийн дундаж хур тунадас зуны улиралд уулархаг нутгаар 388 мм, говийн бүсэд 50 мм-ээс бага ордог. 3. Агаарын хэм өвлийн улиралд -15°С -аас -30°С (-5°F-aac -22°F), зуны улиралд 10°С -аас 26.7°С (50°F-aac 80°F). Жилийн дундаж агаарын хэм Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -4°С-аас бага, томоохон голын хөндийгөөр -6-аас -8 С, хээрийн бүсд 2°С-аас бага, говийн бүсэд 6°С-аас их байдаг. Цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Хур тунадас багатай, нутгийн умард хэсгээр жилд дунджаар 250-400 мм, өмнөд хэсэгт 100-150 мм тунадас ордог. 4. Газар нутаг нь хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрсний бүтэцтэй болно.Үүний дотор үржил шимт хүрэн хөрс газар нутгийн тавь орчим 236

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents